НИЙЛМЭЛ ДҮРСЭН ДЭЛГЭЦИЙН ГҮНИЙГ МАТРИЦАН ХААЛТ АШИГЛАЖ САЙЖРУУЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v2i1.54Keywords:
Нийлмэл дүрсэн дэлгэц, элементар зураг, хаалт, гурван хэмжээст дэлгэцAbstract
Гурван хэмжээст (3D) дэлгэцийн нэг төрөл болох нийлмэл дүрсэн дэлгэцийн гүний хэмжээ нь бага буюу хэрэглэгчийн шаардлага хангахгүй байна. Тиймээс энэ судалгааны ажлаар гүний хэмжээг ихэсгэх шинэ арга танилцуулна. Гүнийг ихэсгэхийн тулд уламжлалт нийлмэл дүрсэн дэлгэцийн линз матрицтай ижил хэмжээтэй хаалтыг нэмж байрлуулсан. Сарниулагч дээр үүсэж байгаа дүрсийг ажиглаж гүний хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан. Туршилтын үр дүнгээс харахад 3D дүрс нь төвөөсөө зах уруу жигд бөгөөд тод үүсэж байгаагаас дэвшүүлж буй шинэ арга нь гүний хэмжээг ихэсгэж байна. Зөвхөн хаалт байрлуулсан энэ арга нь хямд бөгөөд хялбар арга учир ирээдүйд өргөн ашиглах боломжтой
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.