Монгол мөнгөн дэвсгэртийн бактерийн тоо болон гэмтлийн хамаарал
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v6i1.7256Abstract
Энэхүү судалгааны ажлын хүрээнд мөнгөн дэвсгэртэд агуулагдаж байгаа нийт бактерийн тоог тодорхойлж түүний гэмтлийн зэрэгтэй нь харьцуулан судалсан болно. Иргэдийн дунд мөнгөн дэвсгэртийн хэрэглээний тухай түүврийн санал асуулга явуулахад 1000 дэвсгэртийг түлхүү ашигладаг гэсэн үр дүн гарсан тул 1000 дэвсгэртийг түүврийн аргаар цайны газар, эмийн сан, CU ба GS25, хүнсний дэлгүүр, ТҮЦ, зах болон зах орчмын бүс гэсэн нийт 7 төрлийн газраас 141 дээжийг 2023 оны 10-11 сарын хугацаанд цуглуулсан. Дээжийн 20.73% нь E.coli, Staphylococcus aureus, Enterobacter, Salmonella, Shigella, Streptococcus, Pseudomonas, Proteus гэх өвчин үүсгэгч бактеруудаар бохирдсон байсан. Бета цацрагийн үүсгүүр ашиглан бүртгэгдсэн бета бөөм болон нягтын хамаарлаар мөнгөн дэвсгэртийн механик гэмтлийг дүгнэв. Бүртгэгдсэн бөөмийн тоо 36 бөөм/(мин*см2), нягт 10.2 гр/см2-аас 10.8 г/см2 мужын хооронд байгаа тохиолдолд механик гэмтэл болон бактерийн бохирдол харьцангуй бага. Нягт бага (<10.2 г/см2)-тай буюу механик гэмтэл ихтэй мөнгөн дэвсгэртүүдийн бактерийн агууламж харьцангуй өндөр. Харин их нягт (>10.8 г/см2)-тай нь бактерийн болон механик гэмтэлтэй гэж гарсан. Эдгээр дүнгүүдээс үзвэл мөнгөн дэвсгэртээс арчдас авалгүйгээр бөөмийн нэвтрэлийг ашиглан бактерийн бохирдлыг ойролцоогоор таамаглах боломжтой байна.
Downloads
References
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/20084997/
https://ejchem.journals.ekb.eg/article_145837.html
https://xaviercollege.edu.np/upload/file/journal/01.pdf
https://journaljalsi.com/index.php/JALSI/article/view/544
https://www.hindawi.com/journals/ijmicro/2020/8833757/
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.