Цеолит агуулсан композит материал гарган авах тохиромжтой технологийн нөхцөл
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v5i1.4251Keywords:
Цеолит, хүнд металын шингээлт, композит материалAbstract
Энэхүү судалгааны ажлаар байгалийн цеолит болон гулуронатын полимер ашиглан усан орчноос хүнд металыг шингээх чадвартай композит материал гарган авах тохиромжтой нөхцөлийг тогтоолоо. Цеолит нь сүвэрхэг бүтэцтэй, хөнгөнцагаант суурь болон катион, усны молекулуудыг агуулсан эрдэс бөгөөд шингээгч материалд өргөн хэрэглэгддэг нэгдэл юм. Тасралттай шингээлтийн процессын үед нунтаг цеолит нь шингээлтийг сайтар явуулах боловч, тасралтгүй баганан шингээлтийн үед нунтаг материал нь усыг нэвтрүүлэх чадваргүй байдаг. Иймээс мөхлөг хэлбэрийн (packed bed) баганан шингээлтэнд тохирох жижиг үрэл хэлбэрийн композит материалыг гарган авах, улмаар усан орчинд хичнээн удсан ч буцаж тэлэхгүй байх материалыг гарган авах нь бидний судалгааны ажлын гол зорилго болсон билээ. Тасралтгүй урсгалтай аргаар явагдах баганан процессын үед композит материалаар тэлэлтгүй ус нэвтрүүлэх хурд нь тогтмол байх нь шингээлтийн баганын чухал үзүүлэлт болно. Иймээс мөхлөг хэлбэрийн үрлэн шингээгч материалыг гарган авахдаа усан орчинд тэлэлт өгөгхгүй байх тохиромжтой нөхлийг тогтоон, амжилттай гарган авлаа. Цеолит агуулсан композит материалыг гарган авахад Na-альгинатын полимерын концентрацыг 1-2% байхад тохиромжтой болох нь харагдлаа. Түүнчлэн CaCl2- йин уусмалтай харьцуулахад BaCl2-ийн уусмалаар бэлтгэсэн композит үрэл нь тэлэлтийн харьцаа багатай байгаа нь уусмал дотор хангалттай хэмжээний Ba атом байхад тогтвортой композит үрэл үүсэж болохыг харуулж байна. BaCl2 - ийн 10% - ийн үед гарган авсан материал нь тэлэлтийн харьцаа 1 орчим байлаа.
Downloads
References
Miralles N, Valderrama C, Casas I, Martinez M, Florido A. Cadmium and lead removal from aqueous solution by grape stalk wastes: modeling of a fixed-bed column. Journal of Chemical & Engineering Data. 2010;55(9):3548-54.
World Health Organization. Lead poisoning and health;. Accessed: 2019. https://www.who.int/en/news-room/factsheets/detail/lead poisoning-and-health.
Бурмаа a Б. “Хүүхдийн эрүүл мэндэд хүрээлэн буй орчны бохирдлын үзүүлэх нөлөөллийг судалсан дүн”. Монгол улсад хүүхдийи хеакил, сургалт, хүмүүжил, мэдээллийн таатай орчинг төлөвшүүлэх асуудалд (ЭШБХ-ын материал), 24-26. 2004.
Salih AM. The purification of industrial wastewater to remove heavy metals and investigation into the use of zeolite as a remediation tool. 2018.
Lim AP, Aris AZ. Continuous fixed-bed column study and adsorption modeling: Removal of cadmium (II) and lead (II) ions in aqueous solution by dead calcareous skeletons. Biochemical Engineering Journal. 2014;87:50-61.
Bolorjargal G, Dolgormaa M, Ochirkhuyag B.Adsorption of As using cryogel with natural zeolite. 2018.
Болоржаргал a Г. Байгалийн цеолит суулгасан криогелийн хүнд металын шингээлтийн судалгаа. 2018.
Bolortamir T, Egashira R. Removal of hexavalent chromium from model tannery wastewater by adsorption using Mongolian natural zeolite. Journal of chemical engineering of Japan. 2008;41(10):1003-9.
Batjargal T, Yang JS, Kim DH, Baek K. Removal characteristics of Cd (II), Cu (II), Pb (II), and Zn (II) by natural mongolian zeolite through batch and column experiments. Separation Science and Technology. 2011;46(8):1313-20.
Munkhbat D NASKBO Ganbold T. Pb(II) Adsorption of composite alginate ceads containing mesoporous matural zeolite.
Journal of Nanoscience and Nanotechnology,. 2020;20(8):5267-75.
Алтантуяа a Б. Түшлэгийн ордын цеолитын физик-химийн зарим шинж чанарын судалгаа.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.