СҮЛЖЭЭГ ЗАДЛАХ БОДЛОГОД ЗОРИУЛСАН ДАХИН ОРУУЛАХ ТЕХНИКИЙГ САЙЖРУУЛАХ
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v3i1.42Keywords:
Комплекс сүлжээ, сүлжээг задлах бодлого, дахин оруулах техникAbstract
Сүлжээнээс хасахад сүлжээ өөрөө жижиг хэмжээстэй холбоост бүрдлүүд болгон задардаг байхаар хамгийн цөөн оройг олохыг Сүлжээг Задлах Бодлого (Network Dismantling Problem) гэнэ.
Уг бодлого нь нийгэм, биологи, технологийн сүлжээнүүдийн бат бөх чанарыг судлахаас гадна, дутагдалтай бүтцийг судлахад ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд дахин оруулах аргыг сүлжээг задлах бодлогод ашиглах судалгаа хийгдэж эхлээд байна. Гэхдээ дахин оруулах аргын судалгаа дутмаг байна. Энэхүү ажлаар бид нэгэн шинэ дахин оруулах аргыг танилцууллаа. Дэвшүүлсэн аргаа нийгэм, биологи, технологийн төрлийн 13-н сүлжээний өгөгдлийг ашиглан туршив. Туршилтын үр дүнгээс харахад дэвшүүлсэн арга ихэнх сүлжээний хувьд бусад аргаас давуу үр дүн үзүүллээ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.