УЛС ТӨРИЙН МӨРГӨЛДӨӨН СУДЛАЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ, МӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ШИЙДВЭРЛЭХ АРГА
DOI:
https://doi.org/10.22353/ps20241.20Keywords:
Улс төрийн мөргөлдөөн, мөргөлдөөний парадигм, мөргөлдөөний судлах зүйл, үүрэг, мөргөлдөөнийг зохицуулах, шийдвэрлэх аргаAbstract
In order to aware the nature of political conflict, it is essential to study its theoretical and methodological aspects and practical significances. In the course of the development of political thoughts, theoretical and methodological basis of this concept were formed. K. Marx, M. Weber, G. Simmel, T. Parsons, R. Dahrendorf and S.Huntington studied the concept in detail and developed it theoretically. Particularly, K. Marx concepted that the political conflict is a source of social revolution and development, while T. Parsons believed that by treating the conflict as a social disease, social consensus and integrity are ensured. Also, there are numerous concepts that explain the conflict from the point of view of its creativeness, and the paradigm for the study of the political conflict has been formed during the studies of the above researchers. Studying the ways to investigate, recognize, resolve and moderate such political conflicts allows the people to manage them properly.
Хураангуй: Улс төрийн мөргөлдөөний мөн чанарыг ойлгохын тулд түүнийг судлах онол, арга зүйн асуудал болон практик ач холбогдлыг авч үзэх нь чухал юм. Улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхийн явцад энэхүү ойлголтыг судлах онол, арга зүй бүрэлдэн төлөвшсөн байна. К.Маркс, М.Вебер, Г.Зиммель, Т.Парсонс Р.Дарендорф С.Хантингтон нар уг асуудлыг нарийвчлан судалж, онолын түвшинд хөгжүүлсэн байдаг. Тухайлбал, К.Маркс улс төрийн мөргөлдөөн нь нийгмийн хувьсал хөгжлийн сурвалж болдог гэсэн бол Т.Парсонс мөргөлдөөнийг нийгмийн өвчин гээд түүнийг анагааснаар нийгмийн зөвшилцөл, бүрэн бүтэн байдал хангагдана гэж үзсэн. Мөн мөргөлдөөнийг бүтээгч, бүтээлч шинжтэй болох талаас нь тайлбарласан үзэл баримтлалууд ч цөөнгүй байдаг бөгөөд дээрх судлаачдын судалгааны явцад улс төрийн мөргөлдөөнийг судлах парадигмууд төлөвшин бүрэлджээ. Улс төрийн зөрчил, мөргөлдөөнийг тандан судлах, танин мэдэх, шийдвэрлэх, зохицуулах арга замуудыг судалснаар түүнийг удирдан жолоодоход нөлөөлөх боломжтой юм.