Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • The submission has not been previously published, nor is it before another journal for consideration (or an explanation has been provided in Comments to the Editor).
  • The submission file is in OpenOffice, Microsoft Word, or RTF document file format.
  • Where available, URLs for the references have been provided.
  • The text is single-spaced; uses a 12-point font; employs italics, rather than underlining (except with URL addresses); and all illustrations, figures, and tables are placed within the text at the appropriate points, rather than at the end.
  • The text adheres to the stylistic and bibliographic requirements outlined in the Author Guidelines.

Author Guidelines

Сэтгүүлд доор дурдсан бүтээлүүдийг хэвлэх боломжтой
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл: ном зохиол, хүснэгт, зургийг оруулалгүйгээр 9000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд хянан магадалгаа хийгдэнэ.
2. Тойм өгүүлэл: ном зохиол, хүснэгт, зургийг оруулалгүйгээр 11,000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Тойм өгүүлэлд хянан магадалгаа хийгдэнэ.
3. Товч тэмдэглэл: нийт 3000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Хянан магадалгаа хийх эсэхийг сэтгүүлийн редактор шийдвэрлэнэ.
4. Шинэ өгөгдөл: нийт 2000-аас илүүгүй үгэнд багтаж бичигдсэн байна. Сэтгүүлийн редакцын хяналт үнэлгээгээр хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.
5. Номын шүүмж: сэтгүүлтэй холбоотой шинэ номын товч тойм, шүүмж (1000 үгээр хязгаарлагдана). Сэтгүүлийн редакцын хяналт үнэлгээгээр хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Гар бичмэлийн зохион байгуулалт
Гар бичмэлийг дараах дарааллаар бичнэ: Гарчиг, Товч гарчиг, Хураангуй, Түлхүүр үг, Оршил, Материал ба аргазүй, үр дүн, Хэлэлцүүлэг, Талархал, Ашигласан ном зохиол.
Нүүр хуудас: Дараах мэдээллийг нүүр хуудсанд оруулах шаардлагатай.
1. Гарчиг. Энэ нь бүтээлийн агуулгыг илэрхийлэхүйцээр оновчтой томьёологдсон байх ёстой. Шаардлагатай нөхцөлд дэд гарчгийг нэмж болно.
2. Товч гарчиг. Таслал, тэмдгийг оролцуулан 50 тэмдэгтээс илүүгүй урттай товч гарчгийг онооно.
3. Зохиогчид. Зохиогч бүрийн овог нэр, байгууллагын харьяалал, цахим шуудангийн хаяг, ORCID-ийн дугаар.
4. Харилцах хаяг. Холбоо барих зохиогчийн шуудангийн хаяг, утас (олон улсын кодыг оруулна), цахим шуудангийн хаяг.
Хураангуй
Өгүүллийн үндсэн үр дүн ба гол дүгнэлтүүдийг нэгтгэн, ажлын ач холбогдлыг илэрхийлэхүйц хураангуйлсан бичвэр. Хураангуй нь 200 үгээс хэтрэхгүй хэмжээтэй байна. Хураангуйд товчлол, эшлэл хийхээс зайлсхийнэ.
Түлхүүр үгс
Онлайн хайлт хийх, өгүүллийн агуулгыг илэрхийлэх зориулалттай 8-аас илүүгүй түлхүүр үгийг (индексийн нэр томьёо) оруулна. Түлхүүр үгэнд гарчигт орсон үгсийг давтаж оруулахаас зайлсхийнэ.
Оршил
Оршил хэсэгт тухайн чиглэлээр өмнө хийгдсэн судалгааны ажлыг тоймлон, улмаар өөрсдийн судалгааны зорилго, дэвшүүлсэн таамаглал зэргийг тусгана. Материал ба арга зүй
Энэ хэсэгт өөрсдийн судалгаанд ашигласан материал, цуглуулсан мэдээлэл, хийсэн ажиглалтын дүн мэдээг тусгана. Түүнчлэн хээрийн ба лабораторийн, туршилт ба ажиглалтын судалгаанд ашигласан арга техник, өгөгдөл ба түүврийг боловсруулсан статистикийн ба бусад аргыг дурдана.

Үр дүн
Үр дүнгийн хэсэг нь зөвхөн өөрсдийн бий болгож илрүүлсэн үр дүнгийн үзүүлэлтээр хязгаарлагдах бөгөөд бичвэр нь хүснэгт, зураг дээр өгөгдсөн мэдээллийг давхардуулж болохгүй, гэхдээ тэдгээрийг тайлбарлаж болно. Статистик үзүүлэлтийг оруулахдаа ашигласан шинжүүр, түүврийн хэмжээ, чөлөөний зэрэг, магадлалын түвшин зэргийг дэлгэрэнгүйгээр бичих хэрэгтэй, жишээлбэл: ANOVA: F3.17 = 108, Р < 0.0001; x216= 1190.6, Р < 0.0001; Wilcoxon test: 2 = 2.5, N = 18, P = 0.011; Spearman rank correlation: rs = 0.11, N = 25, Р = 0.581 г.м.
Хэлэлцүүлэг
Хэлэлцүүлэгт үндсэн үр дүн, ололт, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаарх хэлэлцүүлгийг ижил чиглэлээр өмнө нь хэвлэгдсэн бусад бүтээлүүдтэй харьцуулж дүгнэх, түүнчлэн ажлынхаа ач холбогдлын талаарх хэлэлцүүлгийг багтаасан байх шаардлагатай.
Талархал
Судалгааг хийж гүйцэтгэхэд тусалж дэмжсэн хүмүүс, санхүүжүүлсэн байгууллага г.м.-д илэрхийлэх талархлын үгсийг оруулна
Ном зохиол
Өгүүллийн бичвэрт эшлэлийг дараах байдлаар хийнэ:
1. Нэг зохиогч: Aoki (1990) эсвэл (Aoki, 1990);
Хоёр зохиогч: Весck and Woas (1993) эсвэл (Beck & Woas, 1993); Хоёроос дээш зохиогч: Norton et al. (1993) эсвэл (Norton et al., 1993).
Нэг жилийн хугацаанд нэг зохиогчийн хэвлүүлсэн хоёр болон түүнээс дээш тооны бүтээлийг ялгаж эшлэхийн тулд жижиг үсгийг нэмэлтээр ашиглана, жишээлбэл: Thompson and Heck (2002a, b) эсвэл (Thompson & Heck, 2002а, b). Бичвэрт олон бүтээлийн эшлэлийг он цагийн дарааллаар жагсааж бичнэ (цагаан толгойн дарааллаар бус) жишээлбэл: (Smith, 1985; Johnson, 1990; Beynon, 2001).
2. Бичвэрт эшилсэн бүх бүтээлийг зохиогчийн нэрийн эхний үсгийн дарааллаар жагсааж оруулна.
3. Эшлэлийн жагсаалтад хамтран зохиогчдын нэрсийг нэг бүрчлэн бичнэ.
4. Олон өгүүлэл бичсэн нэг зохиогчийн бүтээлийг он цагийн дарааллаар байрлуулна. Сэтгүүлийн нэрийг дэлгэрэнгүй хэлбэрээр нь бичих шаардлагатай. Түүнчлэн сэтгүүлийн дугаар боть (цуврал), өгүүллийн хуудасны дугаар зэргийг бичнэ.
5. Ном зохиолын жагсаалтад эш татсан бүтээлүүдийг дараах форматаар бичнэ. Үүнд: Wiklund, C. G., Kjellen, N. & Isakson, E. 1998. Mechanisms determining the spatial distribution of microtine predators on the Arctic tundra. Journal of Animal Ecology. 67: 91-98.
Dhaliwal, G. S. 1970. Impact of chemical control on honey bees. Pesticides (Bombay), 4(11): 17-19.
Cramp, S. & Simmons, K. E. L. 1980. The Birds of the Westem Palearctic. Oxford University Press, Oxford, 356 рр.
Brothers, D. J. & Finnamore, A. T. 1993. Superfamily Vespoidea. In Goulet, H. & Huber, Ј. Т. (eds.): Нутеnoptera of the World: An Identification Guide to Families. Agriculture Canada, Ottawa, pp. 161-278.

Техникийн үзүүлэлтүүд
Хүснэгт
Хүснэгт бүр дараалсан дугаар, түүнд багтаасан өгөгдлийн агуулгыг илэрхийлэх нэртэй байх ба хүснэгтийн мөрүүдийг нэг нэгжийн интервалын зайтай бичиж, дараалуулан дугаарлана. Нэмэлт мэдээллийг (жишээлбэл, статистикийн шинжилгээний үр дүн) хүснэгтийн доор зүүлт хэлбэрээр бичнэ. Зураг, хүснэгтийг бэлтгэхдээ хуудасны хэмжээнд багтахуйц буюу өргөн нь 160 мм, өндөр нь 240 мм, баганын өргөн нь 75 мм-ээс илүүгүй байхыг анхаарах шаардлагатай.
Зураг
Бүх зураг нэр, дугаартай байх ба нэр нь түүний агуулгыг товчоор илэрхийлсэн байх ёстой. Өгүүлэлд оруулах фото зураг нь өнгөт эсвэл хар-цагаан, хэвлэлийн шаардлага хангахуйц өндөр пиксельтэй байх шаардлагатай. Хүснэгт, зургийг текст дотор Зураг 1; Зураг 1-2; Хүснэгт 1; Хүснэгт 1-3 гэх мэтээр дурдах ба тэдгээрийн зохих байршлыг бичвэрт тэмдэглэнэ. Нэг ижил өгөгдлийг зураг ба хүснэгтэд давхардуулан оруулж болохгүй.
Хавсралт
Өгүүллийн агуулга, үр дүнтэй холбогдолтой тоон үзүүлэлт, хүснэгт, зураг зэрэг нэмэлт мэдээллийг хавсралтаар оруулж болно.
Дээрх удирдамжийг баримталж бэлтгээгүй гар бичмэлийг сэтгүүлийн редакци хүлээж авахаас татгалзан, зохиогчид буцаах болно.
Зохиогчийн эх хэл нь англиас өөр тохиолдолд гар бичмэлээ сэтгүүлд илгээхээсээ өмнө төрөлх англи хэлтэй судлаачаар уншуулж хянуулах шаардлагатай. Англи хэлний бичлэг муутай гар бичмэлийг хүлээж авахгүй. Өгүүллийн бичвэрт Америк эсвэл Британы зөв бичгийн дүрмийн аль нэгийг баримтална.

Articles

Section default policy

Privacy Statement

The names and email addresses entered in this journal site will be used exclusively for the stated purposes of this journal and will not be made available for any other purpose or to any other party.