Politology https://journal.num.edu.mn/ps
Politology (PS, ISSN: 2227-6904 print, 3005-334X online) is a peer-reviewed journal and published by Department of Political Science and Center for Democracy Studies, School of Political Science, Internatioanal Relations and Public Administration, National University of Mongolia (NUM). The journal is an academic journal of political science and is included in the list of journals registered at NUM.

The journal, founded in 2002, is published with 2 issues annually.

Language: Mongolian, English
en-US turo@num.edu.mn (ТӨРТОГТОХ Жанар) urtnasan_d@num.edu.mn (УРТНАСАН Дагийдамба) Sat, 08 Jun 2024 17:43:00 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ НЬ https://journal.num.edu.mn/ps/article/view/7990
In the theory of democracy, Parliament, is an institution of representation that creates a universally recognized legal entity that expresses national interests. Mongolia has been transitioning to a parliamentary system for 30 years, but the fundamental role of representing the people of the legislative constitution and strengthening representative democracy has been blurred, resulting in a decline in public trust in the institution. Therefore, in this study, we evaluated the representation functions of the Mongolian Great Ikh Khural, established in the 2020 elections, based on the views of researchers on the role of representation, as well as the participation of citizens and voters in the legislative process.
Ж.ТӨРТОГТОХ, Г.Туяагэрэл Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/7990 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ТООГ ЗОХИСТОЙ ТОГТООХ АСУУДАЛД https://journal.num.edu.mn/ps/article/view/7991
This article describes some methods for determining the appropriate number of members of parliament that reflect the will of the majority of the people and is written with the aim of conducting a theoretical, methodological and mathematical analysis of the reasons for the increase in the number of members of the State Great Hural to 126 as a result of an amendment to the Constitution of Mongolia in 2023. In particular, this article can be innovative and significant because it studies the basics of the cube root method, which is the basis for increasing the number of deputies of the State Great Hural , compares its positive and negative aspects, and also makes theoretical-methodological and mathematical analyzes.
Д.Сүхболд Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/7991 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ПАРЛАМЕНТЫН ХЯНАН ШАЛГАХ БҮРЭН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ (УИХ-ЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН АСУУДАЛД) https://journal.num.edu.mn/ps/article/view/8187
Public open hearings are organized in various ways in countries around the world to ensure citizens’ right to know, to involve the public in decision-making, to implement parliamentary oversight, and at the level of local government organizations. In our country, the Human Rights Subcommittee of the State Great Khural organized the first public hearings on the issue of “July 1” on December 3, 2009. As part of the amendments to the Constitution in 2019, a specific provision which ensures the implementation of the oversight powers of the State Great Khural, was included in the Constitution, and then the parliamentary oversight law (On monitoring and inspection of the State Great Khural of Mongolia) was enacted in 2021. Accordingly, the Parliament is organizing public hearings in order to ensure the public’s right to know about issues related to the implementation of laws and resolutions, as well as to ensure public participation in appointments and to introduce candidates to the public. Therefore, there is a need to study, observe, and analyze the public hearings of the parliament, to present the achievements and shortcomings, and to identify ways to improve them, so we have studied in this area.

Хураангуй: Нээлттэй сонсголыг дэлхийн улсуудад иргэдийн мэдэх эрхийг хангах, шийдвэр гаргахдаа олон нийтийг оролцуулах, парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх болон орон нутаг, нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд янз бүрийн хэлбэрээр зохион байгуулдаг. Манай улсад УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос анх удаа “7 сарын 1”-ний асуудлаар нээлттэй сонсголыг 2009 оны арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгуулж байжээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулж, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 онд баталсан. Үүний дагуу УИХ-аас хууль, тогтоолын биелэлттэй холбоотой болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэдийн мэдэх эрх, түүнчлэн томилгоонд олон нийтийн оролцоог хангах, нэр дэвшигчдийг нийтэд танилцуулах зорилгоор нээлттэй сонсголуудыг олноор зохион байгуулж байна. Иймд парламентын нээлттэй сонсголын чиглэлээр судлах, ажиглалт, дүн шинжилгээ хийж, ололт болон дутагдалтай талуудыг танилцуулах, сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсэж буй тул энэ чиглэлээр судалсан болно.
Ж.ТӨРТОГТОХ, Б.Уянга Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8187 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНЫ АСУУДАЛД https://journal.num.edu.mn/ps/article/view/8188
Researchers have different opinions about the duration of election campaigns. Some scholars believe that the campaign period should be long enough because of the importance of voters' right to know, to make their choice, and for candidates to introduce themselves to voters. However, some researchers believe that too long campaign period has negative aspects such as annoying the voters, demanding more financial expenses from the candidates, and reducing government activities. According to the document research, countries around the world have implemented election campaign periods in different ways in the 20th century. Majority countries have a lead time of 30-50 days. It is common for the law to prohibit any advertising from 24 to 48 hours before election day.

Хураангуй: Сонгуулийн сурталчилгааны хугацааны талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна. Сонгогчдын мэдэх эрх, сонголтоо хийх, нэр дэвшигчид өөрийгөө сонгогчдод таниулах гэх мэт олон ач холбогдолтой тул сурталчилгааны хугацаа хангалттай урт байх нь зүйтэй гэж барууны эрдэмтэд үздэг. Харин зарим судлаачид хэт урт сурталчилгааны хугацаа нь сонгогчдыг залхаах, нэр дэвшигчдээс илүү санхүүгийн зардал шаардах, төрийн үйл ажиллагаа алдагдах зэрэг сөрөг талтай гэж үздэг байна. Баримт бичгийн судалгаанаас авч үзвэл дэлхийн улс орнууд 20-р зуунд сонгуулийн сурталчилгааны хугацааг янз бүрээр туршиж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд харилцан адилгүй хугацаатай байна. Гэсэн ч дийлэнх улс орнуудын сурталчилгааны хугацаа 30-50 хоногийн хооронд байдаг бөгөөд сонгуулийн өдрөөс 24-48 цагийн өмнөөс санал өгөх өдөр хүртэл аливаа сурталчилгааг хуулиар хориглох нь түгээмэл байна.
Г.Золзаяа Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8188 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ОРУУЛСАН ПОСТУУДАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ https://journal.num.edu.mn/ps/article/view/8189
Within the area of this research work, the social media posts of the female members of Parliament elected in 2020 will be analyzed, and in doing so, some proposals that can be studied and improved by correlating with the problem of political information communication will be put forward.

Хураангуй: Энэхүү судалгааны ажлын хүрээнд 2020 онд сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүдийн нийгмийн сүлжээнд оруулсан постуудад дүн шинжилгээ хийх, ингэхдээ улс төрийн мэдээлэл харилцааны асуудалтай холбон судлаж, сайжруулах боломжтой зарим саналыг дэвшүүлнэ.
Б.Эрдэнэдалай, Ю.Ариунзаяа Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8189 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ https://journal.num.edu.mn/ps/article/view/8190
There has not been much theoretical and empirical research on the political party concept and the party program developed according to it. Therefore, in 2022, the professors and researchers of the Department of Political Science and the Center for Democracy Studies of the National University of Mongolia carried out an expert study on the topic "Mongolia's political development since 1990: processes, relations and attitudes". Out of the total 7 points, the experts who participated in the survey said that the platforms of the political parties participating in the elections have their own characteristics and are not different, with 2.8 points. With a score of 2.23, the values of political parties in Mongolia are not clear and understandable, with a score of 2.21, the political party's election platform does not match its ideals, and with a score of 2.09, voters are unable to make a choice after reviewing the election platform developed according to the political party's ideals, which means that the parties do not adhere to their ideals, directly showing that it is not important.

Хураангуй: Улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, улс төрийн бодлого шийдвэрт тусгах, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өөр өөрсдийн бодлогыг тусгах, хэлэлцүүлэх ажил нэн чухал байна. Үүнийг БШУЯ-ын захиалгаар, ШУТСангийн санхүүжилттэй МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын төвийн хамтран 2022 онд гүйцэтгэсэн “Монголын улс төрийн хөгжил 1990 оноос хойш: үйл явц, харилцаа, хандлага” сэдэвт төслийн хүрээнд хийсэн экпертийн судалгааны дараах зураг дахь дүнгээс харж болно. Тухайлбал, нийт 7 оноогоор үнэлэх хариултаас 2.8 оноогоор сонгуульд оролцож буй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр өөр өөрийн онцлог бүхий, ялгаатай байдаггүй, 2.58 оноогоор Монголын улс төрийн намууд үзэл баримтлалын хувьд ялгаатай хөгжиж чадаж байгаа байдал хангалтгүй гэсэн нь хамгийн өндөр оноо авсан үзүүлэлт байлаа. 2.23 оноогоор Монголын улс төрийн намуудын үнэт зүйл тодорхой, ойлгомжтой байдаггүй, 2.21 оноогоор улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр үзэл баримтлалтайгаа нийцдэггүй, 2.09 оноогоор сонгогчид улс төрийн намын үзэл баримтлалын дагуу боловсруулагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцан сонголтоо хийж чаддаггүй гэж хариулсан нь намууд үзэл баримтлалаа төдийлөн баримтлахгүй, ач холбогдол өгдөггүйг шууд харуулж байлаа.
С.МӨНХБАТ, Б.Эрдэнэдалай Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8190 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨХ ҮҮРЭГ, ТҮҮНИЙ БИЕЛЭЛТ https://journal.num.edu.mn/ps/article/view/8191
Within the framework of this research article, the representative role of political parties will be investigated and the results of observations and analysis will be presented on whether the political parties operating in Mongolia, including the parties sitting in the parliament (МАН, АН, ХҮН), are making efforts to fulfill their representative role.

Хураангуй: Энэхүү судалгааны өгүүллийн хүрээнд улс төрийн намын төлөөлөх үүргийг тодруулан судалж Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд тэр дундаа УИХ-д суудалтай (МАН, АН, ХҮН) намууд төлөөлөх үүргээ биелүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа эсэхэд хийсэн ажиглалт, шинжилгээний үр дүнгээс танилцуулах болно.
Д.Ундрах, Б.Анхзаяа Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8191 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 НАМ, НАМЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВШИЛД СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИН НӨЛӨӨЛӨХ НЬ https://journal.num.edu.mn/ps/article/view/8192
In the academic article "Influence of the legal framework of the electoral system on the formation of parties and party systems", apart from the scientific study of what the electoral system is, the legal framework of the electoral system, and how the electoral system is classified, the party is the most important part of the political system. As an important institution, it has been emphasized how it has developed and matured due to changes in the electoral system. The 8 parliamentary elections held in Mongolia in 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, and 2020 are characterized by the unique features of the times, economic conditions, political party and state policy decisions, and social times depending on the situation and legal changes in the electoral system, it had its own characteristics and effectiveness. Elections in Mongolia have been conducted by multi-mandate enlarged constituencies and single-mandate majoritarian system, which has created the opportunity for two political forces to hold the power in turn. The fact that the majority or two major parties alternately rule the government is related to the electoral system.

Хураангуй: “Нам, намын системийн төлөвшилд сонгуулийн тогтолцооны эрх зүйн орчин нөлөөлөх нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд сонгуулийн тогтолцоо гэж чухам юу болох, сонгуулийн тогтолцооны хууль эрх зүйн орчны нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоог хэрхэн яаж ангилдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалснаас гадна нам нь улс төрийн хамгийн чухал институцийн хувьд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтүүдээс үүдэн хэрхэн хөгжин, төлөвшиж ирснийг онцолсон. Монгол Улсад болж өнгөрсөн УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны нийт 8 удаагийн сонгууль нь зохион байгуулагдсан цаг үеийн өвөрмөц онцлог, эдийн засгийн байдал, улс төрийн намын болон төрийн бодлого шийдвэр, нийгэм цаг үеийн уур амьсгал, сонгуулийн тогтолцооны хууль эрх зүйн өөрчлөлт зэргээс хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогтой, үр дүнтэй байсан. Монгол Улсад сонгуулиудыг олон мандаттай томсгосон тойргоор болон нэг мандаттай мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн нь улс төрийн хоёр хүчин ээлжлэн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлсэн бөгөөд түүн дотроо мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахдаа томсгосон тойргийг сонгон явуулж байгаа нь нэг том намыг дэмжих нөхцөл боломжийг бий болгодог учраас нэг намын олонхи эсхүл хоёр том нам ээлжлэн төрийн эрх барьж байгаа нь сонгуулийн тогтолцоотой холбоотойг онцолсон.
Ж.ТӨРТОГТОХ, Б.Болор-Эрдэнэ Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8192 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ https://journal.num.edu.mn/ps/article/view/8193
The common type of democracy that was accepted by the humans is a direct and representative model. These two types of the democracy are traditionally related to each other and refreshed each other as well. In view of the democratic changes of Mongolia, the relations of the above mentioned two types were lost at that time and the representative democracy was deemed as proper rather than the direct democracy. However, a possibility for the representative democracy was not fully used and a creation of any conditions for political involvement of citizens to realize such possibility was failed. Consequently, efficient and advantageous sides of either direct or representative democracies were unclear and their potential forms were not used and the political participation of citizens has beenreduced. Therefore, the Department of Political Studies of the Institute of Philosophy of Mongolian Academy of Sciences is implementing the base survey project called as“Representative Democracy and Citizens Political Participation of Mongolia” and has been conducting a questionnaire among experts and investigating such questionnaire as integrated. Based on this questionnaire, Battseren U., a research worker intends to study the political and legal issues and related challenges that are impacting on political participation of citizens and Khulan T., a research worker some issues regarding the social and economic factors respectively.

Товч утга: Хүн төрөлхтний хүлээн зөвшөөрсөн ардчиллын нийтлэг загвар нь шууд ба төлөөллийн ардчилал юм. Ардчиллын энэ хоёр загвар нь харилцан уялдаатай бие биеэ нөхөн сэлбэж байдаг жамтай. Монгол улсын ардчилсан өөрчлөлтийн үйл явцаас үзвэл ардчиллын дээрх хоёр загвары н харьцаа алдагдаж, шууд ардчилал гэхээсээ төлөөллийн ардчиллыг зохистой загвар хэмээн үзэж ирсэн. Гэвч төлөөллийн ардчиллын боломжийг бүрэн дүүрэн ашиглаагүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэх иргэдийн улс төрийн оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Үүний нөлөөгөөр шууд болон төлөөллийн ардчиллын аль алиных нь давуу үр өгөөжтэй тал нь бүдгэрэн хумигдаж, тэдгээрийн боломжтой арга, хэлбэрийг ашиглахгүй байх улмаар иргэдийн улс төрийн оролцоо багассаар байна. Иймээс ШУА-ийн ФХ-ийн Улс төр судлалын салбараас “Монгол улс дахь төлөөллийн ардчилал ба иргэдийн улс төрийн оролцоо” сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжүүлэн шинжээчдийн санал асуулга явуулан уг асуулыг цогц хэлбэрээр нь судалж байна. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн иргэдийн улс төрийн оролцоонд нөлөөлж буй улс төр, эрх зүйн хүчин зүйлс болон улс төр, эрх зүйн бэрхшээлтэй асуудлыг ЭША У.Батцэрэн, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн зарим асуудлыг ЭША Т.Хулан нар товч авч үзэхийг зорив.
У.Батцэрэн, Д.Алтанхуяг Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8193 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛЫН СОНГОГЧДЫН ИРЦ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС (ЗАЛУУЧУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР) https://journal.num.edu.mn/ps/article/view/8194
In the words of L. Diamond, "Low participation of voters means weak immunity for democracy," underscoring the crucial role of elections in fostering democratic development. This paper explores the dynamics of voter turnout in Mongolia, focusing on the example of the youth demographic. The 2021 presidential election witnessed a marginal decrease of 0.7% in turnout among 18-35-year-olds compared to the 2016 election, and a more substantial drop of 11.1% from the 2020 turnout (ages 18-25). This decline can be attributed, in part, to the direct social impact of the pandemic, while various other factors, including political, social, economic, systemic, and individual influences, have played a role in shaping voter participation. Investigating the intricacies of the factors affecting voter turnout requires specialised efforts due to the time-consuming and meticulous nature of the process. Such endeavours involve a comprehensive examination of the country's socio-political system and the prevailing social conditions. Notably, the turnout of young people aged 18-35, who make up 44% of Mongolia's voting-age population, is disheartening. The fact that only half of this demographic engages in the electoral process signals a significant issue that demands attention and resolution. Addressing this challenge is imperative for strengthening the democratic fabric of Mongolia.
Н.Мягмарцоож Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8194 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ГЕОПОЛИТИКИЙН ҮНДЭС СУУРЬ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА https://journal.num.edu.mn/ps/article/view/8195
Shifting global power dynamics, exemplified by conflicts like the Syrian War, the United State and China trade war, and the Russia-Ukraine war, are prompting major countries to realign and form new alliances. Recognizing this evolving external environment, Mongolia, guided by its national interests and geographic position, seeks to carefully navigate its relationships with both China and Russia.

Хураангуй: Сүүлийн жилүүдэд ашиг сонирхолдоо хөтлөгдөн дэлхийн улс төр, эдийн засгийн бүтцэд гарсан өөрчлөлт, Сирийн дайн, Хятад-Америкийн худалдааны дайн, Орос-Украйны дайн, Япон, Өмнөд Солонгос бие биедээ хориг арга хэмжээ авч, томоохон улс орнууд нэгдэж эхэлсэн. Гадаад орчны өөрчлөлтийн өмнө Монгол Улс өөрийн ашиг сонирхлоо энэ тэргүүнд тавьж, Хятад, Оростой харилцах харилцаагаа газар зүйн байрлалдаа тулгуурлан зохицуулдаг. Энэхүү өгүүлэлд Монгол улсын геополитикийн онцлог, БНХАУ-ын хөгжлийн Монгол дахь нөлөө, ОХУ-ын Монгол дахь нөлөө, Монгол Улсын Орос, Хятадын хоорондын тэнцвэрт байдал, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн бүтээн байгуулалт зэрэг таван асуудалд анхаарлаа хандуулсан болно.
Д.Түмэнжаргал, А.Отгонням, Sebule Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8195 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЯНАХ НЬ https://journal.num.edu.mn/ps/article/view/8196
The perception of how foreign direct investment will affect national security is complex and multilateral policy issues and should be considered. Today, the terms "national security," "essential security interests," and "public policies" are changing. Nowadays in evoking general considerations of protecting the security of a state, the safety of its citizens and key aspects of its way of life and in their paradigms shift. The threats associated with energy independence, cyberattacks, and the protection of a particularly important substance are related to security, so the issue of monitoring foreign direct investment in those areas is strategic.

Хураангуй: Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь үндэсний аюул байдалд хэрхэн нөлөөлөх тухай асуудал нарийн төвөгтэй, олон талт бодлогын асуудлыг авч үздэг. Өнөөдөр “үндэсний аюул байдал”, “аюулгүй байдлын чухал сонирхлууд”, “төрийн бодлого” гэсэн нэр томьёо, ойлголтууд нь өөрчлөгдөж улсын аюулгүй байдал, иргэдийн амар амгалан байдал болон амьдралын хэв маягийн гол асуудлуудыг авч үзэх гэсэн чиглэл рүү парадигмын шилжилт хийж байна. Эрчим хүчний хараат бус байдал, кибер халдлага, онцгой ач холбогдолтой дэд бүтцийг хамгаалахтай холбоотой аюул заналхийлэл нь аюулгүй байдлын асуудлууд нь тэдгээр салбарт хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг хянах нь олон асуудлыг дагуулдаг.
Ш.Эвсанаа Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8196 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД https://journal.num.edu.mn/ps/article/view/8197
The Foreign Policy Concept of Mongolia (2011) states that the priority of Foreign Policy is to ensure the security and national interests of Mongolia through political and diplomatic means within the framework of international law. All government institutions of Mongolia, including the National Security Council (NSC) play an important role in the realization of this goal. However, the matter of protecting national security, maintaining the integrity and continuity of the state's foreign and domestic policies, ensuring inter-sector coordination, and effectively implementing the operation, results, efficiency, and control system of state institutions are still ongoing issues in our country. It is concluded that significant changes shall be made in the legal framework of the foreign policy and national security of Mongolia. Those changes shall be made to the Constitution of Mongolia (1992), the Laws on National Security (2001), and the Laws on the National Security Council. "Social unit system methodology" was used to analyze the concept of National Security and the Law on National security of Mongolia. In addition, the role and importance of the National Security Council in the National Security System, its potential in terms of political governance, and the issue of improving the legal status were discussed.

Хураангуй: Монгол Улсын (МУ) аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн хэмээн 2011 оны МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс манай улсын төрийн бүх шатны байгууллагууд тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ) чухал үүрэгтэйгээр оролцдог. Гэвч үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалах, салбар дундын уялдааг хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үр дүн, үр ашиг, хяналтын тогтолцоог бодитойгоор хэрэгжүүлэх асуудал манай улсад тулгамдаж буй асуудлууд хэвээр байгаа билээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд МУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын эрх зүйн орчны хүрээнд нилээд өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн дүгнэж, улмаар Үндсэн хууль (1992), Үндэсний аюулгүй байдлын тухай (2001), Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн саналыг судлаачийн зүгээс боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны ажилд хууль, эрх зүйн баримт бичгүүдэд шинжилгээ хийх, бусад улсын жишигтэй харьцуулан судлах аргыг хэрэглэсэн болно.
Т.Заяа Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8197 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД СПОРТЫН ДИПЛОМАТ АЖИЛЛАГААНЫ ХУВЬ НЭМЭР https://journal.num.edu.mn/ps/article/view/8198
The goal of this article is to study the multifaceted role of sports diplomacy in shaping Mongolia's foreign policy including international relations, influencing political, social, and economic relations, especially by using major international sports events for strategic purposes. This article aims to evaluate the effectiveness of sports as a diplomatic tool through case studies and analyzing the impact of sports on diplomatic relations between countries. In order to develop Mongolia's diplomatic relations with foreign countries and support international cooperation, it is necessary to make a conclusion about how sports events, the "Olympic Games" of the IOC, and the continental sports games are strategically leveraged.

Хураангуй: Монгол улсын гадаад бодлого, олон улсын харилцааг төлөвшүүлэх, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд нөлөөлөх, ялангуяа олон улсын спортын томоохон арга хэмжээг стратегийн зорилгоор ашиглах замаар спортын дипломатын олон талт үүргийг судлах зорилготой юм. Энэхүү өгүүлэлд кейс судалгаа, улс хоорондын дипломат харилцаан дахь спортын нөлөөллийг шинжлэх замаар дипломат арга хэрэгсэл болох спортын үр нөлөө, түүнийг үнэлэх зорилготой юм. Монгол улсын гадаад улсуудтай харилцах дипломат харилцааг хөгжүүлэх, зөөлөн хүчийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжихийн тулд спортын арга хэмжээ буюу ОУОХ-ны “Олимпын наадам”, тивийн спортын наадмууд хэрхэн стратегийн хувьд хөшүүрэг болгож байгаа талаар дүгнэлт хийхэд оршино.
Т.Есүхэй, Ц.Төрболд Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8198 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ТӨРӨӨС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛГОДОГ САНХҮҮЖИЛТЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ https://journal.num.edu.mn/ps/article/view/8199
The government organization provides funding to media organizations. But this funding is ambiguous and non-transparent, which is the main reason for researching the above topic. The article aimed to analyze the types of funding provided by the government to media organizations and determine the current situation. In this context, the current situation of the media in Mongolia, as well as the funding provided by the government to media organizations, were discussed in the following three groups of topics: 1. Cooperation agreement signed by the government organization with the media; 2. Media department under the government organization, 3. Official financial support provided by the government to media organizations.

Хураангуй: Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад санхүүжилт олгодог бөгөөд энэ санхүүжилт нь тодорхойгүй, ил тод бус байгаа нь дээрх сэдвийг судлах гол үндэслэл болсон. Тус өгүүллээр төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад олгож байгаа санхүүжилтийн төрөл, тэдгээрт шинжилгээ хийж, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохыг зорьсон юм. Энэ хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал, мөн төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад олгож байгаа санхүүжилтийг 1. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгуулдаг “Хамтран ажиллах гэрээ”, 2. Төрийн байгууллагын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба, 3. Хэвлэл мэдээллийн байгууллагад төрөөс үзүүлж буй албан ёсны санхүүгийн дэмжлэг гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд авч үзсэн.
Г.Туяагэрэл, Э.Эрдэнэцэцэг Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8199 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 2019 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ОНОЛ https://journal.num.edu.mn/ps/article/view/8200
Amendments to the Constitution of Mongolia were approved by the Great Khural of Mongolia on November 14, 2019, and ratified by the President of Mongolia on November 26, 2019. The amendment added the Nineteenth Article 1 to the Constitution. It includes: 1. The Party shall be established as set out in the paragraph 10 of the Article Sixteen of the Constitution, and shall formulate and conduct nation-wide policy. 2. The Party shall be formed by associatinguniting at least one percent of Mongolian citizens, eligible to vote in the election. 3. Internal organization of the party shall be in compliance with the democratic principles, and its capital and revenue sources and spending shall be transparent to public. The Party's organization, operational procedure, funding, and the terms of state funding support shall be determined by law. In the third part of the provisions of this amendment “Internal organization of the party shall be in compliance with the democratic principles, and its capital and revenue sources and spending shall be transparent to public. The Party's organization, operational procedure, funding, and the terms of state funding support shall be determined by law” the lawmaker explains that the provision was approved to make the financing transparent, improve the party's internal democracy, propose policies at the national level, shape the parties, and improve accountability. While the provision was divided into two parts, with some parts supported and others not supported by political parties, politicians, academics, and public opinion, the regulations related to financial support from the state to political parties are governed in the fifth chapter of the revised Political Parties Act. This article will explain the theoretical foundations of state funding as approved in the revised Political Parties Act within the context of Clause 3 of Article Nineteen 1 of the 2019 Constitutional Amendment, examining the regulation of state-provided financial support, the required legal framework, and its significance in comparison to the existing system.

Хураангуй: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Их Хурал баталж, 2019 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийг нэмж оруулсан. Үүнд: 1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. 2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. 3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн заалтын гуравдах хэсэгт “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” хэмээн зохицуулсныг хууль тогтоогчийн зүгээс санхүүжилтийг ил тод болгож, намын дотоод ардчиллыг сайжруулж, улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, намуудыг төлөвшүүлэх, хариуцлагыг сайжруулахын тулд тус заалт батлагдсан хэмээн тайлбарлаж буй. Харин тус заалтыг улс төрийн намууд, улс төрчид, эрдэмтэн судлаачид, олон нийтийн байр суурь дэмжсэн болон дэмжээгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаж улс төрийн санхүүжилтийн зохицуулалтыг хийсэн анхдагч хууль батлагдах тухай яригдаж байсан ч улс төрийн намд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамаарах зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тавдугаар бүлэгт “Улс төрийн намын санхүүжилт” томьёоллоор зохицуулж 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан байна. Энэхүү өгүүллээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Арван ес1 дүгээр зүйлийн 3 дах заалтын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан төрийн санхүүжилтийн онолын ойлголт, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хэрхэн зохицуулах, ямар эрх зүйн орчин шаардлагатай, түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг судалж зарим улсын жишээг өгүүлэх болно.
Б.Баярбаатар, Д. Бумдарь Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8200 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 “2020 ОНЫ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН САНХҮҮГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ” https://journal.num.edu.mn/ps/article/view/8201
Within the frame of this article, the authors aimed to clarify the relationship between the financial reports, financing structure, and cost comparison of the candidates in Ulaanbaatar by analyzing the financial reports of the candidates for the 2020 election of the State Great Khural issued by the National Audit Office. Additionally, the study involves analyzing the reports of candidates from the Mongolian People's Party (MPP), Democratic Party (DP), and National Labor Party (NLP) currently serving in Mongolian Parliament. The comparison includes examining public and local funds, elucidating spending differences and characteristics, and clarifying the impact of changes in election laws on candidate costs.

Хураангуй: Энэхүү өгүүллээр Үндэсний аудитын газраас гаргасан Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг шинжлэх замаар тухайлан Улаанбаатар хотод нэр дэвшигчдийн санхүүгийн тайлан, санхүүжилтийн бүтэц, зардлын харьцуулалт, улмаар зарцуулалт болон сонгогдох магадлал хоорондын харилцан хамаарлыг тодруулан гаргахыг зорилоо. Мөн УИХ-д суудалтай Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-аас нэр дэвшигчдийн тайланг судлах, нийслэл болон орон нутаг дах санхүүжилт харьцуулалт хийх, зарцуулалтын ялгаа, онцлогийг тодруулах, түүнчлэн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт дэх нэр дэвшигчийн зардлын асуудлыг тодрууллаа.
Д.Ундрах, О.Ариунбилэг Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8201 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 АРДЧИЛЛЫГ ЗАЛРУУЛАХУЙ https://journal.num.edu.mn/ps/article/view/8202
Democracy is often hailed as a natural form of government, yet it is not a system that arises effortlessly. Many stereotypes, beginning with the entrenched notion that democracy embodies the rule of the people, do not align with historical and factual realities. Initially, democracy represented the rule of a relative minority possessing economic resources and political power. Athenian democracy, which initially thrived, was ultimately destroyed when it devolved into an ochlocracy driven by the unreasonable interests of the masses, a transformation brought about by the power struggles among demagogues. Political elites seeking to control governance have actively promoted democracy, incorporating various norms and rules into it to ensure their continued authority by persuading the masses. Given that many modern criticisms of democracy stem from these distortions, it is necessary to reevaluate them historically and logically to identify areas for correction.

Хураангуй: Ардчиллыг засаглалын жам ёсны хэлбэр хэмээн өргөмжилдөг ч хичээл зүтгэл гаргалгүй жамаараа бий болчихдог тогтолцоо биш юм. Ардчилал бол ард түмний засаглал гэх тогтсон ойлголтоос эхлээд хэвшин тогтсон олон зүйлс түүхэн болон бодит үнэнтэй нийцдэггүй. Ардчилал бол анхнаасаа эдийн засгийн нөөц болон улс төрийн эрх бүхий харьцангуй цөөнхийн засаглал байв. Тэр үедээ хөгжин цэцэглэж байсан ардчилал эрх мэдлийн төлөөх демагогуудын өрсөлдөөнөөр нийгмийн олонхын үндэслэл муутай хүсэл сонирхолд хөтлөгдсөн охлократ засаглал болон хувирснаар мөхсөн түүхтэй. Засаглах эрх мэдлийг эрхшээх хүсэлтэй улс төрийн элитүүд ардчиллыг хөхиүлэн дэмжиж, олон түмнийг итгүүлэх замаар өөрсдийн засаглах боломжийг баталгаажуулсан янз бүрийн хэм хэмжээ, дүрэм журмуудыг ардчилалд шингээсэн. Орчин үед ардчиллын нэр хүндийг унагаж буй олон зүйл эдгээр зохиомол зүйлсээс үүдэлтэйн хувьд тэдгээрийг түүхэн болон учир зүйн үүднээс дахин шинжлэн засаж залруулах цэгийг олж илрүүлэх шаардлагатай юм.
С.Базарпүрэв, О.Мөнхжаргал Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8202 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА https://journal.num.edu.mn/ps/article/view/8203
The article aims to determine the current political culture type, which is influenced by the process of formation of new political values in Mongolians, and how the type tends to change in the future. In the first part of the article, the theoretical and methodological foundations are clarified, a chronological explanation of the process of formation of new political values is made, and the Mongolian political culture type is defined. In the next section, the contribution of citizens to democratic strengthening, and the social and political resources for developing a democratic citizen were discussed.

Хураангуй: Тус өгүүлэл нь монголчуудад шинэ улс төрийн үнэт зүйлс төлөвших үйл явцын нөлөөгөөр буй болсон өнөөгийн улс төрийн соёлын хэв маяг, цаашдаа энэхүү хэв маяг хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байгааг тодорхойлохоор зорьсон. Өгүүллийн эхний хэсэгт онол, аргазүй үндсийг тодруулж, шинэ улс төрийн үнэт зүйлс төлөвших үйл явцад он цагийн тайлбар хийж, монголчуудын улс төрийн соёлын хэв маягийн үнэлгээг хийсэн. Дараагийн хэсэгт ардчиллын бэхжилтэд иргэдийн оруулах хувь нэмэр, ардчилсан иргэнийг төлөвшүүлэх нийгэм, улс төрийн нөөц зэргийг тодруулсан хэлцэмж хийсэн.
О.Хатанболд, Д.Уртнасан Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8203 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 УЛС ТӨРИЙН МӨРГӨЛДӨӨН СУДЛАЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ, МӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ШИЙДВЭРЛЭХ АРГА https://journal.num.edu.mn/ps/article/view/8204
In order to aware the nature of political conflict, it is essential to study its theoretical and methodological aspects and practical significances. In the course of the development of political thoughts, theoretical and methodological basis of this concept were formed. K. Marx, M. Weber, G. Simmel, T. Parsons, R. Dahrendorf and S.Huntington studied the concept in detail and developed it theoretically. Particularly, K. Marx concepted that the political conflict is a source of social revolution and development, while T. Parsons believed that by treating the conflict as a social disease, social consensus and integrity are ensured. Also, there are numerous concepts that explain the conflict from the point of view of its creativeness, and the paradigm for the study of the political conflict has been formed during the studies of the above researchers. Studying the ways to investigate, recognize, resolve and moderate such political conflicts allows the people to manage them properly.

Хураангуй: Улс төрийн мөргөлдөөний мөн чанарыг ойлгохын тулд түүнийг судлах онол, арга зүйн асуудал болон практик ач холбогдлыг авч үзэх нь чухал юм. Улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхийн явцад энэхүү ойлголтыг судлах онол, арга зүй бүрэлдэн төлөвшсөн байна. К.Маркс, М.Вебер, Г.Зиммель, Т.Парсонс Р.Дарендорф С.Хантингтон нар уг асуудлыг нарийвчлан судалж, онолын түвшинд хөгжүүлсэн байдаг. Тухайлбал, К.Маркс улс төрийн мөргөлдөөн нь нийгмийн хувьсал хөгжлийн сурвалж болдог гэсэн бол Т.Парсонс мөргөлдөөнийг нийгмийн өвчин гээд түүнийг анагааснаар нийгмийн зөвшилцөл, бүрэн бүтэн байдал хангагдана гэж үзсэн. Мөн мөргөлдөөнийг бүтээгч, бүтээлч шинжтэй болох талаас нь тайлбарласан үзэл баримтлалууд ч цөөнгүй байдаг бөгөөд дээрх судлаачдын судалгааны явцад улс төрийн мөргөлдөөнийг судлах парадигмууд төлөвшин бүрэлджээ. Улс төрийн зөрчил, мөргөлдөөнийг тандан судлах, танин мэдэх, шийдвэрлэх, зохицуулах арга замуудыг судалснаар түүнийг удирдан жолоодоход нөлөөлөх боломжтой юм.
Х.Батхүү Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8204 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 ҮНДЭСНИЙ АДИЛСАЛ https://journal.num.edu.mn/ps/article/view/8205
Резюме Национальная идентичность — наиболее часто используемая категория в анализе общественного взаимодействия, социальной коммуникации. Данный термин окончательно закрепился в социально-философском дискурсе в конце ХХ в. Национальная идентичность ассоциируется с понятиями самобытности, преемственности, устойчивости, отождествления и осознания своей этнической и национальной принадлежности и характеризуется качественной определенностью. Ее сущность выходит за границы отдельной личности и затрагивает самоидентичность социальной системы.

Хураангуй: Энэхүү өгүүлэлд орчин үеийн улс төр судлалын судалгааны ажлын хүрээнд “адилсал”, “үндэсний адилсал” гэсэн ойлголтуудыг авч үзэх болно. Эдгээр ойлголтуудыг бүрдүүлэгч хэсгүүд болон тэдгээрийн шинж чанаруудыг тодруулав.
М.Мөнхзул, Г.Уянга Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8205 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 УЛС ТӨРИЙН ПАТРОНАЖИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ИНСТИТУЦИОНАЛ ХАНДЛАГА https://journal.num.edu.mn/ps/article/view/8206
Civil service plays an important role in the formation of a democratic political system. However, one of the serious problems in ensuring the professionalism of the civil service is political patronage. In the context of the article, the researchers tried to give a systemic idea of political patronage and its institutional approach.

Хураангуй: Ардчилсан улс төрийн тогтолцоо бүрэлдэн бий болоход төрийн алба томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнтэй холбоотойгоор төрийн албаны мэргэшсэн байдлыг хангахад тулгарч буй томоохон сорилтын нэг нь улс төрийн патронаж юм. Өгүүллийн хүрээнд судлаачид улс төрийн патронаж, түүний институционал хандлагын талаар цэгцтэй ойлголт өгөхийг оролдсон болно.
Н.Отгонбаяр, Л.Билгүүнтөгс Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8206 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800 АЛБАН БУС УЛС ТӨР: КЛИЕНТЕЛИЗМ, ТӨР БОЛОН НАМЫГ БАРЬЦААЛАХ ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ТАЙЛБАРЛАХ НЬ https://journal.num.edu.mn/ps/article/view/8207
This article aims to elucidate the distinct political development in post-communist countries after 1989, focusing on the deviations from democratic governance. Drawing upon the insightful analysis provided by Czech political scientist Michal Klima in his work titled "Informal Politics in Post-Communist Europe: Political Parties, Clientelism and State Capture", this review article aims to synthesize and present key findings related to clientelism, the challenges of countering the state, and the strategies employed in managing the state. The analysis encompasses elements such as clientelism, corruption, and the patronage system, highlighting the nuanced perspectives on these issues within the framework of the post-communist political landscape. The overarching goal is to contribute to a comprehensive understanding of the post communist political dynamics, encompassing diverse elements such as clientelism, state governance, and the intricate interplay of political forces. In conclusion, the analysis serves as a precursor to further exploration and understanding of the post-communist political landscape, offering valuable insights into the complex nature of state governance, clientelism, and other challenges to revive the civil society to counter these defective elements of the democratic regime.

Хураангуй: Энэхүү өгүүллээр 1989 оноос хойших үеийн коммунизмаас ардчилсан тогтолцоонд шилжсэн орнуудын улс төрийн хөгжлийг ойлгоход нэн чухал ач холбогдолтой улс төрийн нам-эдийн засгийн албан бус хамаарлын тухай шинэ өнцгийг өгүүлж далд сүлжээ, далд улс төрийн бүтэц бүхий клиентелизм, авлига, патрон ёсны тухай ойлголтыг улс төрийн намын судлагдахуунд нэгтгэх зорилго бүхий албан бус сүлжээ, албан бус солилцоо, албан бус улс төр, албан бус пост-коммунист номенклатур1, албан бус намын хувьчлал ба колоничлол, албан бус “үйлчлүүлэгч-үйлчлүүлэгчийн” загвар, далд улс төрийн урсгал, далд хэлбэрээр нам, төрийг барьцаалах зэрэг нэр томьёог ашиглаж тайлбарласан Чехийн улс төр судлаач Михал Климагийн “Пост-Коммунист Европ дахь албан бус улс төр: улс төрийн нам, клиентелизм ба төрийг барьцаалах” номд анализ хийж дээрх хэсэгт өгүүлсэн нэр томьёоны тайлбарыг нэгтгэн хүргүүлэхийн чацуу “клиентлизм, намыг барьцаалах болон төрийг барьцаалах” гэх ойлголтуудыг тодорхойлон дүгнэхэд төвлөрч дүгнэлт хэсгээр дамжуулан Михал Климагийн бүтээлд анализ хийснээ танилцуулах болно.
Д.Бадамдаш, Б.Сарантуяа, Д. Бумдарь Copyright (c) 2024 https://journal.num.edu.mn/ps/article/view/8207 Sat, 08 Jun 2024 00:00:00 +0800