About the Journal

Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг Политологи эрдэм шинжилгээний бичиг 2002 онд анхны дугаараа гаргаснаас хойш 2022 оны байдлаар нийт 20 дугаар хэвлэгдэн гарчээ. Энэ хугацаанд тус
эрдэм шинжилгээний бичигт дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн давхардсан тоогоор 542 эрдэмтэн, судлаачдын хамтарсан болон бие даасан 402 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ. Тус сэтгүүлд хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний өгүүллүүд нь улс төрийн шинжлэх ухааны онол, арга зүй, мэдлэг, мэдээллийн өргөн агуулгыг багтаасан бөгөөд дараах дэд сэдвүүдийн хүрээнд ангилж үзвэл:
- Улс төрийн шинжлэх ухааны онол арга зүйн асуудал- нийт 118 өгүүлэл
- Улс төрийн институт, улс төрийн үйл явц- нийт 105 өгүүлэл
- Ардчилал онол, практик- нийт 43 өгүүлэл
- Улс төр, нийгэм, төрийн бодлого ба төрийн удирдлага- нийт 23 өгүүлэл
- Гадаад бодлого, олон улсын харилцаа, геополитикийн асуудалнийт 25 өгүүлэл
- Улс төрийн сэтгэлгээний түүх ба орчин үе- нийт 23 өгүүлэл
- Харьцуулсан улс төр, эмпирик судалгаа- нийт 40 өгүүлэл
- Улс төрийн шинжлэх ухааны тайлан, танилцуулга мэдээ,
сургалт, судалгаа, сурталчилгаа - нийт 25
Түүнчлэн улс төр судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, улс төр судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчдын танин мэдэхүйд зориулан улс төрийн нэр томьёоны тайлбар, эрдэмтдийн намтар зэргийг цувралаар хэвлэж ирсэн.

Print ISSN 2227-6904

Online ISSN 3005-334X