АРДЧИЛЛЫГ ЗАЛРУУЛАХУЙ

Authors

  • С.Базарпүрэв МУИС, УТСОУХНУС, Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор
  • О.Мөнхжаргал МУИС, УТСОУХНУС, Улс төр судлалын тэнхимийн багш

DOI:

https://doi.org/10.22353/ps20241.18

Keywords:

ардчилал, демос, демагог, олигарх, элит

Abstract

Democracy is often hailed as a natural form of government, yet it is not a system that arises effortlessly. Many stereotypes, beginning with the entrenched notion that democracy embodies the rule of the people, do not align with historical and factual realities. Initially, democracy represented the rule of a relative minority possessing economic resources and political power. Athenian democracy, which initially thrived, was ultimately destroyed when it devolved into an ochlocracy driven by the unreasonable interests of the masses, a transformation brought about by the power struggles among demagogues. Political elites seeking to control governance have actively promoted democracy, incorporating various norms and rules into it to ensure their continued authority by persuading the masses. Given that many modern criticisms of democracy stem from these distortions, it is necessary to reevaluate them historically and logically to identify areas for correction.

Хураангуй: Ардчиллыг засаглалын жам ёсны хэлбэр хэмээн өргөмжилдөг ч хичээл зүтгэл гаргалгүй жамаараа бий болчихдог тогтолцоо биш юм. Ардчилал бол ард түмний засаглал гэх тогтсон ойлголтоос эхлээд хэвшин тогтсон олон зүйлс түүхэн болон бодит үнэнтэй нийцдэггүй. Ардчилал бол анхнаасаа эдийн засгийн нөөц болон улс төрийн эрх бүхий харьцангуй цөөнхийн засаглал байв. Тэр үедээ хөгжин цэцэглэж байсан ардчилал эрх мэдлийн төлөөх демагогуудын өрсөлдөөнөөр нийгмийн олонхын үндэслэл муутай хүсэл сонирхолд хөтлөгдсөн охлократ засаглал болон хувирснаар мөхсөн түүхтэй. Засаглах эрх мэдлийг эрхшээх хүсэлтэй улс төрийн элитүүд ардчиллыг хөхиүлэн дэмжиж, олон түмнийг итгүүлэх замаар өөрсдийн засаглах боломжийг баталгаажуулсан янз бүрийн хэм хэмжээ, дүрэм журмуудыг ардчилалд шингээсэн. Орчин үед ардчиллын нэр хүндийг унагаж буй олон зүйл эдгээр зохиомол зүйлсээс үүдэлтэйн хувьд тэдгээрийг түүхэн болон учир зүйн үүднээс дахин шинжлэн засаж залруулах цэгийг олж илрүүлэх шаардлагатай юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-06-08

How to Cite

С.Базарпүрэв, & О.Мөнхжаргал. (2024). АРДЧИЛЛЫГ ЗАЛРУУЛАХУЙ . Politology, 22(593), 192–199. https://doi.org/10.22353/ps20241.18