2019 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ОНОЛ

Authors

  • Б.Баярбаатар МУИС, УТСОУХНУС, Улс төр судлалын тэнхимийн докторант МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга
  • Д. Бумдарь МУИС, УТСОУХНУС, Улс төр судлалын тэнхимийн профессор

DOI:

https://doi.org/10.22353/ps20241.16

Keywords:

Улс төрийн нам, санхүүжилтийн хэлбэр, зохицуулалт, илт тод байдал,, хяналт, санхүүжилтийн тайлан

Abstract

Amendments to the Constitution of Mongolia were approved by the Great Khural of Mongolia on November 14, 2019, and ratified by the President of Mongolia on November 26, 2019. The amendment added the Nineteenth Article 1 to the Constitution. It includes: 1. The Party shall be established as set out in the paragraph 10 of the Article Sixteen of the Constitution, and shall formulate and conduct nation-wide policy. 2. The Party shall be formed by associatinguniting at least one percent of Mongolian citizens, eligible to vote in the election. 3. Internal organization of the party shall be in compliance with the democratic principles, and its capital and revenue sources and spending shall be transparent to public. The Party's organization, operational procedure, funding, and the terms of state funding support shall be determined by law. In the third part of the provisions of this amendment “Internal organization of the party shall be in compliance with the democratic principles, and its capital and revenue sources and spending shall be transparent to public. The Party's organization, operational procedure, funding, and the terms of state funding support shall be determined by law” the lawmaker explains that the provision was approved to make the financing transparent, improve the party's internal democracy, propose policies at the national level, shape the parties, and improve accountability. While the provision was divided into two parts, with some parts supported and others not supported by political parties, politicians, academics, and public opinion, the regulations related to financial support from the state to political parties are governed in the fifth chapter of the revised Political Parties Act. This article will explain the theoretical foundations of state funding as approved in the revised Political Parties Act within the context of Clause 3 of Article Nineteen 1 of the 2019 Constitutional Amendment, examining the regulation of state-provided financial support, the required legal framework, and its significance in comparison to the existing system.

Хураангуй: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Их Хурал баталж, 2019 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийг нэмж оруулсан. Үүнд: 1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. 2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. 3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн заалтын гуравдах хэсэгт “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” хэмээн зохицуулсныг хууль тогтоогчийн зүгээс санхүүжилтийг ил тод болгож, намын дотоод ардчиллыг сайжруулж, улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, намуудыг төлөвшүүлэх, хариуцлагыг сайжруулахын тулд тус заалт батлагдсан хэмээн тайлбарлаж буй. Харин тус заалтыг улс төрийн намууд, улс төрчид, эрдэмтэн судлаачид, олон нийтийн байр суурь дэмжсэн болон дэмжээгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаж улс төрийн санхүүжилтийн зохицуулалтыг хийсэн анхдагч хууль батлагдах тухай яригдаж байсан ч улс төрийн намд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамаарах зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тавдугаар бүлэгт “Улс төрийн намын санхүүжилт” томьёоллоор зохицуулж 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан байна. Энэхүү өгүүллээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Арван ес1 дүгээр зүйлийн 3 дах заалтын хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан төрийн санхүүжилтийн онолын ойлголт, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хэрхэн зохицуулах, ямар эрх зүйн орчин шаардлагатай, түүний ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг судалж зарим улсын жишээг өгүүлэх болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-06-08

How to Cite

Б.Баярбаатар, & Д. Бумдарь. (2024). 2019 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ОНОЛ. Politology, 22(593), 164–175. https://doi.org/10.22353/ps20241.16