НАМ, НАМЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВШИЛД СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧИН НӨЛӨӨЛӨХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/ps20241.8Keywords:
сонгуулийн тогтолцоо, нам, намын системийн төлөвшил, ардчилал, сонгууль, хууль эрхзүйн орчинAbstract
In the academic article "Influence of the legal framework of the electoral system on the formation of parties and party systems", apart from the scientific study of what the electoral system is, the legal framework of the electoral system, and how the electoral system is classified, the party is the most important part of the political system. As an important institution, it has been emphasized how it has developed and matured due to changes in the electoral system. The 8 parliamentary elections held in Mongolia in 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, and 2020 are characterized by the unique features of the times, economic conditions, political party and state policy decisions, and social times depending on the situation and legal changes in the electoral system, it had its own characteristics and effectiveness. Elections in Mongolia have been conducted by multi-mandate enlarged constituencies and single-mandate majoritarian system, which has created the opportunity for two political forces to hold the power in turn. The fact that the majority or two major parties alternately rule the government is related to the electoral system.
Хураангуй: “Нам, намын системийн төлөвшилд сонгуулийн тогтолцооны эрх зүйн орчин нөлөөлөх нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд сонгуулийн тогтолцоо гэж чухам юу болох, сонгуулийн тогтолцооны хууль эрх зүйн орчны нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоог хэрхэн яаж ангилдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалснаас гадна нам нь улс төрийн хамгийн чухал институцийн хувьд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтүүдээс үүдэн хэрхэн хөгжин, төлөвшиж ирснийг онцолсон. Монгол Улсад болж өнгөрсөн УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны нийт 8 удаагийн сонгууль нь зохион байгуулагдсан цаг үеийн өвөрмөц онцлог, эдийн засгийн байдал, улс төрийн намын болон төрийн бодлого шийдвэр, нийгэм цаг үеийн уур амьсгал, сонгуулийн тогтолцооны хууль эрх зүйн өөрчлөлт зэргээс хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогтой, үр дүнтэй байсан. Монгол Улсад сонгуулиудыг олон мандаттай томсгосон тойргоор болон нэг мандаттай мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн нь улс төрийн хоёр хүчин ээлжлэн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлсэн бөгөөд түүн дотроо мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахдаа томсгосон тойргийг сонгон явуулж байгаа нь нэг том намыг дэмжих нөхцөл боломжийг бий болгодог учраас нэг намын олонхи эсхүл хоёр том нам ээлжлэн төрийн эрх барьж байгаа нь сонгуулийн тогтолцоотой холбоотойг онцолсон.