МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • С.МӨНХБАТ МУИС, УТСОУХНУС-ийн захирал
  • Б.Эрдэнэдалай МУИС, УТСОУХНУС, Улс төр судлалын тэнхимийн дэд профессор

DOI:

https://doi.org/10.22353/ps20241.6

Keywords:

үзэл баримтлал, улс төрийн бодлого шийдвэр, үзэл баримтлал ба мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлалын талаарх экспертийн дүгнэлт, иргэдийн ойлголт

Abstract

There has not been much theoretical and empirical research on the political party concept and the party program developed according to it. Therefore, in 2022, the professors and researchers of the Department of Political Science and the Center for Democracy Studies of the National University of Mongolia carried out an expert study on the topic "Mongolia's political development since 1990: processes, relations and attitudes". Out of the total 7 points, the experts who participated in the survey said that the platforms of the political parties participating in the elections have their own characteristics and are not different, with 2.8 points. With a score of 2.23, the values of political parties in Mongolia are not clear and understandable, with a score of 2.21, the political party's election platform does not match its ideals, and with a score of 2.09, voters are unable to make a choice after reviewing the election platform developed according to the political party's ideals, which means that the parties do not adhere to their ideals, directly showing that it is not important.

Хураангуй: Улс төрийн үзэл баримтлалын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, улс төрийн бодлого шийдвэрт тусгах, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өөр өөрсдийн бодлогыг тусгах, хэлэлцүүлэх ажил нэн чухал байна. Үүнийг БШУЯ-ын захиалгаар, ШУТСангийн санхүүжилттэй МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын төвийн хамтран 2022 онд гүйцэтгэсэн “Монголын улс төрийн хөгжил 1990 оноос хойш: үйл явц, харилцаа, хандлага” сэдэвт төслийн хүрээнд хийсэн экпертийн судалгааны дараах зураг дахь дүнгээс харж болно. Тухайлбал, нийт 7 оноогоор үнэлэх хариултаас 2.8 оноогоор сонгуульд оролцож буй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр өөр өөрийн онцлог бүхий, ялгаатай байдаггүй, 2.58 оноогоор Монголын улс төрийн намууд үзэл баримтлалын хувьд ялгаатай хөгжиж чадаж байгаа байдал хангалтгүй гэсэн нь хамгийн өндөр оноо авсан үзүүлэлт байлаа. 2.23 оноогоор Монголын улс төрийн намуудын үнэт зүйл тодорхой, ойлгомжтой байдаггүй, 2.21 оноогоор улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр үзэл баримтлалтайгаа нийцдэггүй, 2.09 оноогоор сонгогчид улс төрийн намын үзэл баримтлалын дагуу боловсруулагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцан сонголтоо хийж чаддаггүй гэж хариулсан нь намууд үзэл баримтлалаа төдийлөн баримтлахгүй, ач холбогдол өгдөггүйг шууд харуулж байлаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-06-08

How to Cite

С.МӨНХБАТ, & Б.Эрдэнэдалай. (2024). МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ. Politology, 22(593), 70–81. https://doi.org/10.22353/ps20241.6