ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНЫ АСУУДАЛД
DOI:
https://doi.org/10.22353/ps20241.4Keywords:
УИХ, сонгуулийн кампанит ажил, нэр дэвшигчAbstract
Researchers have different opinions about the duration of election campaigns. Some scholars believe that the campaign period should be long enough because of the importance of voters' right to know, to make their choice, and for candidates to introduce themselves to voters. However, some researchers believe that too long campaign period has negative aspects such as annoying the voters, demanding more financial expenses from the candidates, and reducing government activities. According to the document research, countries around the world have implemented election campaign periods in different ways in the 20th century. Majority countries have a lead time of 30-50 days. It is common for the law to prohibit any advertising from 24 to 48 hours before election day.
Хураангуй: Сонгуулийн сурталчилгааны хугацааны талаар судлаачид өөр өөр байр суурьтай байна. Сонгогчдын мэдэх эрх, сонголтоо хийх, нэр дэвшигчид өөрийгөө сонгогчдод таниулах гэх мэт олон ач холбогдолтой тул сурталчилгааны хугацаа хангалттай урт байх нь зүйтэй гэж барууны эрдэмтэд үздэг. Харин зарим судлаачид хэт урт сурталчилгааны хугацаа нь сонгогчдыг залхаах, нэр дэвшигчдээс илүү санхүүгийн зардал шаардах, төрийн үйл ажиллагаа алдагдах зэрэг сөрөг талтай гэж үздэг байна. Баримт бичгийн судалгаанаас авч үзвэл дэлхийн улс орнууд 20-р зуунд сонгуулийн сурталчилгааны хугацааг янз бүрээр туршиж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд харилцан адилгүй хугацаатай байна. Гэсэн ч дийлэнх улс орнуудын сурталчилгааны хугацаа 30-50 хоногийн хооронд байдаг бөгөөд сонгуулийн өдрөөс 24-48 цагийн өмнөөс санал өгөх өдөр хүртэл аливаа сурталчилгааг хуулиар хориглох нь түгээмэл байна.