ПАРЛАМЕНТЫН ХЯНАН ШАЛГАХ БҮРЭН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ (УИХ-ЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН АСУУДАЛД)
DOI:
https://doi.org/10.22353/ps20241.3Abstract
Public open hearings are organized in various ways in countries around the world to ensure citizens’ right to know, to involve the public in decision-making, to implement parliamentary oversight, and at the level of local government organizations. In our country, the Human Rights Subcommittee of the State Great Khural organized the first public hearings on the issue of “July 1” on December 3, 2009. As part of the amendments to the Constitution in 2019, a specific provision which ensures the implementation of the oversight powers of the State Great Khural, was included in the Constitution, and then the parliamentary oversight law (On monitoring and inspection of the State Great Khural of Mongolia) was enacted in 2021. Accordingly, the Parliament is organizing public hearings in order to ensure the public’s right to know about issues related to the implementation of laws and resolutions, as well as to ensure public participation in appointments and to introduce candidates to the public. Therefore, there is a need to study, observe, and analyze the public hearings of the parliament, to present the achievements and shortcomings, and to identify ways to improve them, so we have studied in this area.
Хураангуй: Нээлттэй сонсголыг дэлхийн улсуудад иргэдийн мэдэх эрхийг хангах, шийдвэр гаргахдаа олон нийтийг оролцуулах, парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх болон орон нутаг, нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд янз бүрийн хэлбэрээр зохион байгуулдаг. Манай улсад УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос анх удаа “7 сарын 1”-ний асуудлаар нээлттэй сонсголыг 2009 оны арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгуулж байжээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулж, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 онд баталсан. Үүний дагуу УИХ-аас хууль, тогтоолын биелэлттэй холбоотой болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэдийн мэдэх эрх, түүнчлэн томилгоонд олон нийтийн оролцоог хангах, нэр дэвшигчдийг нийтэд танилцуулах зорилгоор нээлттэй сонсголуудыг олноор зохион байгуулж байна. Иймд парламентын нээлттэй сонсголын чиглэлээр судлах, ажиглалт, дүн шинжилгээ хийж, ололт болон дутагдалтай талуудыг танилцуулах, сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсэж буй тул энэ чиглэлээр судалсан болно.