Телевиз сонгуулийн кампанийн явцад сонгогчдын үйл байдалд нөлөөлөх нь

Authors

  • Ё.Довчин Профессор, Улс төр судлалын тэнхимийн багш
  • Б.Мөнхгэрэл МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн магистрант

Keywords:

сонгууль, сонгуулийн кампанийн коммуникаци, телевиз, сонгогчдын үйл байдал

Abstract

It is necessary to study the election process thoroughly and to seek potential solutions for the issues that occurs during election which would further strengthen the democracy in terms of research and practical purposes. The main topic of this object covers election communication and the media organizations. The reason is the news stories and information that are delivered on the media platforms significantly affect the election results/turnouts and the votes of the people. More specifically, the election campaign is the communication activity of three interconnecting subjects that are political party, media organization and the voters and it is the main part of the election process. Therefore, by studying election campaigns and communication of the media organizations, we would be able to know the right of voters to obtain a valid and fair information, the political culture of voters, the attitude (trend), the factors that affect voter's decision, political culture and the trends/forecast of the political communication. For this reason, the study has been made how the broadcast media delivered the election campaign communication during Parliamentary and Citizen's Representative Election, 2016.

Товч агуулга: Сонгуулийн үйл явцыг тал бүрээс нь судлаж, асуудлыг шийдвэрлэж болох оновчтой арга замыг эрэлхийлэх нь цаашид ардчиллыг бэхжүүлэх үйлсэд судалгаа шинжилгээний болон, практикийн чухал ач холбогдолтой юм. Энэхүү судлагдахууны нэг том сэдэв нь сонгуулийн коммуникаци ба хэвлэл мэдээлэл. Учир нь ардчилсан сонгуулийн үр дүн, олон нийтийн сонголтод хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг. Тодруулбал сонгуулийн үйл явцын үндсэн хэсэг нь улс төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонгогчид хэмээх гурван субьектийн хооронд явагдаж буй коммуникацийн үйл ажиллагаа болох сонгуулийн кампани юм. Иймд сонгуулийн кампани ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн коммуникацийг судласнаар иргэдийн үнэн зөв, шударга мэдээлэл олж авах эрх, үүнээс улбаалсан улс төрийн соёл, хандлага, сонголт хийхэд нь нөлөөлж буй үйл байдал, улс төрийн соёл, улс төрийн коммуникацийн чиг хандлагын талаар мэдэх боломж бүрдүүлэх юм. Тэр ч утгаар сонгуулийн кампанийн коммуникацийн телевизийн үйл ажиллагааг 2016 оны УИХ-ын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн жишээн дээр авч үзсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-06-07

How to Cite

Ё.Довчин, & Б.Мөнхгэрэл. (2024). Телевиз сонгуулийн кампанийн явцад сонгогчдын үйл байдалд нөлөөлөх нь. Politology, 14(14 (464), 159–162. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/8181