МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ ИРСЭН ТҮҮХЭЭС
Keywords:
улс төр, ШУКО, улс төр судлал, сургалт, агуулга, хөтөлбөрAbstract
Өнөөгийн нийгэмд дээд боловсролтой мэргэжилтэн нь эзэмшсэн мэргэжлээсээ үл хамааран оюуны өндөр чадавх, бүтээлч сэтгэлгээ, хариуцлагатай байдал, багаар ажиллах, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ улс төр, эдийн засаг, урлаг соёлын зохих түвшний мэдлэгтэй байх шаардлага тавигдах болсон. Тиймээс улс төрийн боловсролыг оюутнуудад эзэмшүүлснээр тэдний улс төрийн ухамсар, соёлыг төлөвшүүлэх, улс төрд хандах хандлагыг өөрчлөх чухал ач холбогдолтой юм. Ер нь иргэдийн улс төрийн боловсрол, соёл, ухамсар, дээшлэхийн хирээр тэдний улс төрд оролцох оролцоо дээшилж, өөрсдийн үзэл бодол, ашиг сонирхолыг аливаа шийдвэрт тусгуулах, төр засгийн үйл ажиллагааг үнэлэх, хяналт тавих, цаашлаад улс төрийн амьдралыг эрүүлжүүлэх, тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулдаг. Тиймээс энэхүү өгүүлэлд манай улсын их, дээд сургуульд улс төрийн боловсролыг хэрхэн олгож ирсэн, хичээлийн нэр, сургалтын хөтөлбөр түүний агуулга нь хэрхэн өөрчлөгдөж байсан зэргийг архивын эх сурвалжид үндэслэн бичсэн болно.