ЦАХИМ ЕРТӨНЦ ДЭХ НЭР ДЭВШИГЧДИЙН УЛС ТӨРИЙН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ (2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын жишээн дээр)

Authors

  • С.Базарпүрэв Доктор, профессор, МУИС, ШУС. Нийгмийн Ухааны Салбар, Улс Төр Судлалын Тэнхим
  • У.Батцэрэн Докторант. ШУА-ийн ФСЭХ, Улс төр судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан

Keywords:

цахим ертөнц, цахим улс төр, цахим ардчилал, цахим ажиглагч, интернет, имиж, эерэг ба сөрөг имиж, имиж хайрцаглах, сонгууль, нэр дэвшигч

Abstract

Монгол Улсад 1990 оноос өрнөсөн улс төрийн үйл явцын үр дүнд мэдээллийн хэрэгсэлийн агуулга эрс өөрчлөгдөж иргэн ба нийгмийн уур амьсгалыг тодорхойлоход гүнзгий нөлөөлөх болсон. Үүнтэй уялдан өнөө үед сонгуульд нэр дэвшигчид сонгогч олон түмэнд өөрсдийгөө таниулах, имижээ бүрдүүлэх улмаар өсгөн нэмэгдүүлэхэд “цахимертөнц"-ийг өргөн ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн Газрын иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээхүргэх ажлын хүрээнд засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газраас "Төрийн түгжрэлгүй үйлчилгээ"* уриан дор "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "түц машин "-ыг ажиллуулж иргэдэд үйлчилэх болсон. Сонгуульд нэр дэвшигчид цахим ертөнцийг ашиглан имижээ хайрцаглах, шинэ имиж бүрдүүлэх таатай нөхцөл боломжийг олгохоос гадна цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэй улс төрийн имиж бүрдүүлэлтийн орчин үеийн дэвшилтэт технологи юм. Иймд энэхүү өгүүлэлдээ 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэрхэн цахим ертөнцийг ашиглан имижээ бүрдүүлж байсан талаар хөндөн авч үзэхийг зорив.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-10-01

How to Cite

С.Базарпүрэв, & У.Батцэрэн. (2023). ЦАХИМ ЕРТӨНЦ ДЭХ НЭР ДЭВШИГЧДИЙН УЛС ТӨРИЙН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ (2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын жишээн дээр). Politology, 12(419), 79–82. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5947