МОНГОЛЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДАЛ

Authors

  • ZHOU GUANG HUI БНХАУ-ын Жилиний Их Сургуулийн Төрийн Захиргааны Удирдлагын Сургуулийн профессор, Жилийн Их Сургуулийн нийгмийн шударга ёс болон Засгийн газрын удирдлагын судалгааны төвийн захирал 中国,现任吉林大学行政学院政治学专业教授,吉林大学社会公正与政府治理研究中心主任
  • Д.Түмэнжаргал БНХАУ-ын Жилин мужийн Жилиний Их Сургуулийн Төрийн Захиргааны Удирдлагын Сургуулийн докторант

Keywords:

ардчилал, ардчилсан сонгууль, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн мажоритар болон холимог тогтолцоо

Abstract

Монголын сонгуулийн тогтолцооны үүсэл болон УИХ-ын сонгууль болж өнгөрсөн үйл явц, УИХ-ын сонгуулиудыг явуулахад хэрэглэж ирсэн сонгуулийн тогтолцооны хэрэгжилт, Монгол орон ардчилалд шилжсэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн хурлыг сонгох бүх нийтийн сонгуулийг 17 удаа явуулж, 6 удаагийн парламентын (УИХ) сонгууль явуулсан байна. Тэдгээрээс 1990 оны АИХ-ын анхны чөлөөт ардчилсан сонгууль, 2012 оны УИХ-ын сонгуулиудыг эс тооцвол Монголын ихэнхи сонгууль олонхийн мажоритар тогтолцоогоор явагдсан учраас уг тогтолцоог голлон авч үзэх нь зүйтэй. Монгол улс сонгуулийн хэд хэдэн тогтолцоог туршиж үзсэн боловч төлөөллийн байгууллагыг сонгох, сонгогчдын саналыг илүү харгалзсан тогтолцоог сонгон авч тогтвортой хэрэглэх асуудал ихээхэн анхаарал татаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Монгол улсад болж өнгөрсөн бүхий л сонгуулиудыг хамруулах боломжгүй учир зөвхөн УИХ-ын сонгуулийн жишээн дээр тулгуурласан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-10-01

How to Cite

ZHOU GUANG HUI, & Д.Түмэнжаргал. (2023). МОНГОЛЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДАЛ. Politology, 12(419), 67–78. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5946