МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • С.Мөнхбат Доктор, дэд проф. МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч

Keywords:

намын хөгжлийн хандлага, олон түмний нам, сонгогчдын нам, хөтөлбөрийн нам, өргөн хүрээний нам, бүтэц, зохион байгуулалт, парламент дахь намын бүлэг, намын дотоод бүтэцтэй, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалт

Abstract

Намын бүтэц, зохион байгуулалт нь онолын хийгээд эмпирик түвшинд нягтлан судлууштай асуудал мөн билээ. Олон намын систем бий болоод удаагүй манай оронд намын бүтэц, зохион байгуулалт хэрхэн хэлбэршин, төлөвшиж байгаа нь өнөөдөр анхаарал татаж байна. Үүнийг тодруулахын тулд намын бүтэц, зохион байгуулалтын орчин үеийн хөгжлийн хэв загварыг товчхон авч үзэх нь онол, арга зүйн хувьд ач холбогдолтой юм. Дэлхий дахины намуудын бүтэц, зохион байгуулалт нь (і) парламент дахь намын (ії) намын дотоод зохион байгуулалтын (намын удирдах байгууллага, намын анхан шатны байгууллага) гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-10-01

How to Cite

С.Мөнхбат. (2023). МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ. Politology, 12(419), 39–45. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5941