ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
ардчиллын бэхжилт, төрийн санхүүжилт, олон улсын жишиг, санхүүжилтийн давуу болон дутагдалтай тал, бодлогын зөвлөмжAbstract
Товч хураангуй: Улс төрийн санхүүжилтийг хуулиар зохицуулах, төрөөс улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчдийн улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудал нь тухайн улс орны улс төрийн хөгжил, намуудын зохистой төлөвшил, эрүүл, шударга, тэгш өрсөлдөөний нөхцөл болохоос гадна авлигаас сэргийлэх, хязгаарлах, хориглох зэрэг ач холбогдолтой. Тиймээс ч улс төр, мөнгөний хэт хамаарлыг багасгах улс төрийн санхүүжилтийн эрхзүйн зохицуулалтыг дэлхийн олон улсад улам бүр чухалчилж байна. Түүнчлэн, нам, нэр дэвшигчдийн улс төрийн үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлэх нь намууд болон сонгогдсон албан тушаалтнуудын улс төрийн шийдвэрт мөнгөнөөс хараат болох эрсдэлийг багасгах учир холбогдолтой юм. Энэ үүднээсээ төрийн санхүүжилт нь хувийн санхүүжилтийн нөлөөг бууруулахаас гадна хяналттай, хязгаартай. зохицуулалттай байдгаараа улс төрийн авлигыг хязгаарлах, хориглох чухал нөхцөл болдог байна.
Abstract: In many other democracies such subsidies for party activity (in general or just for campaign purposes) have been introduced decades ago. With purpose of winning in election, political parties are spending too much funds that are financed from indeterminate source. There are many negative effects behind this financing. Public funding for parties and candidates (during election times and beyond) increasingly common. There are two broad categories of public funding, direct, which entails a montetary transfer to a party. and indirect, which includes broadcasting time on state media, use of the mail service or supplies.