УЛС ТӨРИЙН ХЯМРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ НЬ
Abstract
Улс төрийн хямралыг шийдвэрлэнэ гэдэг нь улс төрийн хямралын талаарх онолыг практикт ашиглах боломжийг судлах тухай асуудал юм. Улс төрийн хямралыг шийдвэрлэх нь сэтгэл судлалын шинжлэх ухаанаас эхлээд олон улсын харилцааны онол хүртэлх олон шинжлэх ухааны онол, үзэл баримтлалыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Гэхдээ энэ судалгааны ажлын хүрээнд хямралын нөхцөл байдлыг зохицуулах улс төрийн аспектыг авч үзэх болно. Сүүлийн арван жилийн хугацаанд улс төрийн хямралыг шийдвэрлэх технологийн тухай асуудал нь мөргөлдөөн ба хямралын эсрэг менежмент гэдэг ойлголттой холбоотойгоор яригдсаар ирсэн байна. Улс төрийн хямралыг шийдвэрлэх тухай судалгааны ажил нь улс төрийн хямралын хавсарга судалгаанд багтдаг байна. Иймээс улс төрийн хямралыг шийдвэрлэх технологийн тухай асуудал нь орчин үед эрчимтэй хөгжиж байгаа салбарын тоонд орж байна. Улс терийн мөргөлдөөн ба хямралыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал нь өнөөдрийг хүртэл судлагдсаар байгаа нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд нь агуулгын хувьд харилцан нэгдмэл бус байгаа гэдгийг харуулж байна. Улс терийн хямралыг шийдвэрлэх тухай асуудал нь улс төрийн хямралын далайц хэр өргөн байгааг, хямралын нөхцөлд системийн тогтвортой байдлыг хэрхэн хангах тухай, хямралын эсрэг авч хэрэгжүүлэсэн бодлого ба үйл ажиллагаа хэр үр ашигтай байгааг тус тус харуулж байдаг.