МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ АРГА ЗҮЙН АСУУДАЛД
Abstract
Иргэний нийгмийн 2003 оны олон улсын чуулганы (ИНОУЧ-2003) нарийн бичгийн газар болох CEDAW WATCH төв нь 2003 оны 8-р сард Монголын иргэний нийгмийн тэргүүлэх байгууллагуудын дунд дугуй ширээний ярилцлага явуулсан билээ. Дугуй ширээний ярилцлагыг 2003.08.14-15-нд АНУ-ын Азийн сан, Монголын хүний эрхийн үндэсний комиссын санхүүгийн дэмжлэгээр явуулсан. Иргэний нийгмийн төрөл бүрийн салбараас 78 тэргүүлэх байгууллага оролцсон болно. Монголын ардчилал, хөгжилд иргэний нийгмийн оруулж буй хувь нэмэр, иргэний нийгмийн өмнө тулгарч буй бэрхшээлийг үнэлж, Монголын ардчиллын үндэсний өвөрмөц шалгуур үзүүлэлтүүд болон ардчиллын явцыг хянах байгууллага буй болгох хэрэгцээний талаар ярилцсан болно. Ийнхүү мониторинг хийснээр ардчилал ахиж эсвэл ухарч байгааг илүү үнэлэх Монголын нийгмийн чадавхи бэхжиж, ардчилсан шинэтгэл, иргэний нийгмийн хөгжил, хүний эрхийн хамгаалалтыг үр дүнтэй стратегитэйгээр хийх ач холбогдолтойг ярилцлаганд оролцогсод цохон тэмдэглэсэн билээ.