ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН АКТУУД

Authors

  • Ж.Бор МУИС-ийн ОУХС-ийн багш
  • Р.ДАВААНЯМ МУИС-ийн ОУХС-ийн магистрант

Abstract

Түүхийг эргэн санахад тухайн цаг үедээ тэргүүлэгч байсан улс орон өөрийнхөө нөлөө, байр сууриа тэлэх, хадгалах, аюулгүй байдлаа хангахын тулд бусад орнуудад улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх, цэрэг зэвсгийн хүчээр түрээ барих зэргээр хусэл сонирхолоо тулган хүлээлгэхийг урьтал болгох хандлага слонтаа гарч байсан билээ. Түүнд бага буурай орнууд ихэд өртдөг байжээ. Харин өнөө үед улс орнууд дэлхий дахин аюулгүй оршихтой холбогдсон асуудлаа цогцолбороор шийдэх үзэл санаа бий болж үүнийг нийтээр Comperehensive security хэмээн нэрлэх боллоо. Энэхүү үзэл санаа бий болох угтвар нөхцөл нь дэлхийн улс орнууд бие биенээсээ үлэмж хамааралтай болж нэг улсын аюулгүй байдал нөгөө улсынхаар нөхцөлдөх болсонтой холбоотой юм. Өнөөдөр олон улсын харилцаанд улс орнууд хүчний тэнцвэрт тулгуурлан, хамтын хүчин чармайлтаар чармайлтаар үндэсний үндэсний аюулгүй байдлаа хамгаалахаас өөр аргагүй болоод байна. Өөрөөр хэлбэл Comperehensive security гэдэг нь нэг дайсны (тэр дайсан нь илэрч гарч ирээгүй, эсвэл нуугдмал байдалтай байлаа ч) эсрэг чиглэсэн шинжтэй эвсэл бүлэглэл байгуулан өөрсдийн аюулгүй байдлыг хамтын хүчээр хамгаалах (үүний нэг илрэл нь терроризмтэй хийж буй тэмцэл, Ирак дахь үйл ажиллагаа) гэдэг үзэл санаа юм. Улс орнууд, бүс нутгийн дотоод, гадаад аюулгүй байдлын асуудлыг няг шүтэлцээ, холбоонд нь авч үзсэн "Comperehensive security"-ийн ойлголтыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үндэсний аюулгүй байдалдаа үндсэн баримжаа 2 болгож байна

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-18

How to Cite

Ж.Бор, & Р.ДАВААНЯМ. (2023). ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН АКТУУД. Politology, 2(246), 161–174. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5301