МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД

Authors

  • Ч.Сэмжидмаа МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн докторант

Keywords:

Төрийн бус байгууллага, иргэний ардчилсан нийгэм, эмзэг бүлэг, төрийн бус байгууллагын ангилал, ТББ-ын чадавхыг үнэлэх нь

Abstract

Монгол улсад 1990 оноос хойш байгууллагууд иргэдийн улс төрийн идэвхийн илэрхийлэл болон шинээр, олноор байгуулагдаж байна. Зарим ТББ-ууд урьд төр хариуцах ёстой гэж тооцогддог байсан нийгмийн салбаруудад идэвхтэй ажиллан, шинэчлэлийн явцад доголдож эхэлсэн нийгмийн үйлчилгээг нөхөх гэж оролдож байна. Гэвч ихэнх төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цөөхөн хэдэн байгууллага аймаг, хөдөө орон нутаг салбартай, шууд харилцаа холбоотой ажиллаж байна. Олон улсын байгууллагын салбарын үүргийг гүйцэтгэдэг, бусад орны туршлагыг хэрэгжүүлдэг, эсвэл бусад орны байгууллагатай хамтарч ажилладаг ТББ Монголд харьцангуй цөөн байна. Монголын төрийн бус байгууллагууд маш хязгаарлагдмал техникийн болон зохион байгуулалтын чадавхи (мөн туршлага), маш хязгаарлагдмал санхүүгийн нөөц бололцоотой байна. ТББ-ын ихэнх нь санхүүгийн эх сурвалж хомс, эрх зүйн орчин хязгаарлагдмал, үйл ажиллагаа нь нийтэд хүрч чадахгүй, туршлага багатай зэргээс шалтгаалж, ойрын ирээдүйд Засгийн газрын үүрэг, хариуцлагыг хуваалцана гэх итгэл төрүүлэхээргүй байна. Нөгөө талаас Засгийн газрын дээд дунд шатны түшмэдүүдийн Иргэний нийгэмтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвар туйлын доогуур бараг анхны мэдэгдэхүүн байхгүй байна. Үүн дээр нийгмийн ялгарал хүчтэй болж, ядуурал нэмэгдэн, нийгмид маш олон төрлийн эмзэг бүлгийнхэн бий болсон, хувь хүмүүсийн иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлах, эрхээ эдлэх асуудал маш тааруу, амиа бодсон үзэл хэт давамгайлж байгаатай уялдаатайгаар олон сөрөг үр дагавар гарч байна. Мөн түүнчлэн хязгаарлагдмал, ТББ-ын асуудлаар хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажил оюутан залуучуудын хийж байгаа бакалавр, магистрийн ажлаас хэтрэхгүй байна. Нөгөөтэйгүүр ТББ-ууд хийсэн ажлын үр дүн, ололт амжилт, сургамжтай асуудал юу байв гэдэг талаар мэдээлэл солилцох, алдаан дээрээ дүгнэлт хийж суралцах, бүх гишүүд дэмжигчдийг оролцуулан ил тод шийдвэр гаргах, ажлын төлөвлөгөө зохион ажил сайжруулах нь бараг байхгүй байна Иймд төрийн бус байгууллагын чадавхийг бүрдүүлэх төр засагтай үр дүнтэй хамтран ажиллахад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд: 1. Төрийн бус байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой болгох, удирдах чадварыг бэхжүүлэх 2. Байгууллагын хөгжих үйл явц, стратегийг оновчтой хийх 3. Техникийн чадавхийг сайжруулах 4. Олон нийтийн эрх үүргийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх 5. ТББ-ын мэдээллийн баазтай болж, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-18

How to Cite

Ч.Сэмжидмаа. (2023). МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДАЛД. Politology, 2(246), 118–123. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5296