НАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛД

Authors

  • С.Мөнхбат МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш

Keywords:

Улс төрийн институци, улс төрийн менежмент, институциональ хандлага, корпоратив хэм хэмжээ, төвлөрсөн бүтэц, удирдах аппарат, намын кокус

Abstract

Намын бүтэц зохион байгуулалтын асуудал нь нам судлалын үндсэн асуудлуудын нэг юм. Аливаа байгууллага өөрийн бүтэц, зохион байгуулалтай байж өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх боломжтой болдог. Улс төрийн нам судлаач Роберт Михелс "Аливаа зохион байгуулалт нь тодорхой хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог ба энэ нь хүчтэйн эсрэг хүчгүйн зэвсэг болдог аугаа их боломжит хүч нөөц юм" хэмээн тодорхойлсон байдаг. Бүтэц, зохион байгуулалт бий болж байж байгууллага оршин тогтнох үндэс бүрдэнэ. Тиймээс улс төрийн намын хувьд засгийн эрхийг авахын төлөөх зорилгот үйл ажиллагаандаа хүрэх, түүнийг хэрэгжүүлэхийн тулд тогтсон бүтцийг (үйл ажиллагааны болон үзэл суртлын) бий болгосон байдаг. Энэхүү өгүүлэлд намын бүтэц, зохион байгуулалтын үндсэн зарчим, шинжүүдийг улс төр судлалын тусгай арга болох институциональ хандлагаар судалсан болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-18

How to Cite

С.Мөнхбат. (2023). НАМЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛД. Politology, 2(246), 101–106. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5294