ХАРЬЦУУЛСАН УЛСТӨР: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА

Authors

  • Ё.Довчин МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш

Keywords:

Харьцуулал, , бүтэц чиг үүргийн хандлага, харьцууллын цар хүрээ, хийсвэрлэлийн төвшин

Abstract

Харьцуулсан улстөр бол улстөрийн шинжлэх ухааны эрчимтэй хөгжиж буй салбар мөн. Ийм учраас гадаад орнуудад төдийгүй манайд ч сүүлийн үед энэ салбарт улам бүр анхаарах болж байна. Эл салбар судлах зүйлээрээ бус харин аргаараа нэрлэгдсэн гэдэг. Харьцуулсан улстөр улстөрийн шинжлэх ухааны бие даасан салбар болохын хувьд бусад дэд салбаруудаас агуулга, арга хоёрын нэгдлээрээ ялгарч байдаг. Харьцууллын аргыг улстөрийн судлахад хэрэглэсэн нь онолыг шалгах, онолын бүтээх, шинэ мэдлэг бий болгох бололцоог өргөжүүлж өгсөн. Гагцхүү харьцуулснаар бид өөрийн улстөрийн системээ бүрэн ойлгож, төсөөллөө улам гүнзгийрүүлэх болно. Энэ бол бидний танин мэдэхүйн зайлшгүй шаардлага, түүнийг зохион байгуулах арга мөн. Тиймээс ч Токвиль: "Харьцуулах зүйлгүй бол оюун ухаан хаашаа явахаа үл мэднэ." хэмээжээ. Иймд харьцууллын арга байгалийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгддэг туршилтын аргыг нийгмийн ухаанд орлодгоороо онцлог бөгөөд харьцуулал улстөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах арга зүйн цөм болгодог байна. Энэ өгүүлэлд харьцуулсан улстөрийн аргазүйн хөгжлийн онцлог, асуудлууд, цаашдын чиг хандлагын талаар авч үзэх болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-18

How to Cite

Ё.Довчин. (2023). ХАРЬЦУУЛСАН УЛСТӨР: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА. Politology, 2(246), 23–28. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5286