ИСЛАМ ШАШИН БА ХҮЧИРХИЙЛЭЛ, ТЕРРОРИЗМ
Abstract
Агуу их гүн ухаантан Гегель "Түүхийн философийн лекцүүд" хэмээх алдарт бүтээлдээ "Христос шашинтай гүрнүүдийн өрсөлдөөний улмаас одоо үед Ази ба Африк руу түрэгдэж шахагдсан, Европын зөвхөн нэг л буланд тэсэн тогтож буй ислам шашин нь дэлхий дахины түүхийн тавцангаас аль хэдийнээ буун зайлж, дорно дахины нам гүм, хөдөлгөөнгүй байдалд дахин эргэж оржээ" хэмээн бичсэн байдаг. Гэтэл их сэтгэгчийн аж төрж сэтгэн бясалгаж байсан XIX зууны үеийн ислам шашны тэрхүү нам гүм, хөдөлгөөнгүй байдал удаан үргэлжилсэнгүй, тэр нь түр зуурын байжээ. Энэ шашин дэлхий дахины түүхийн ьавцанд XX зуунд дахин хүчтэй гарч ирж олон арван улс орны амьдралд идэвхтэй нөлөөлөх болжээ.