МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТӨР ЁС, ТҮҮНИЙ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Манай Монголчууд өнө эртний соёл иргэншилтэй билээ. Тэдгээрийн салшгүй хэсэг нь төр ёс, улс төр, улс төрийн соёл юм. Хэрэв соёл хүнтэй хамт, түүний мэдлэг, төсөөлөл, арга-дадал, туршлагын нэгдэл болон үүсэн тогтнож, төлөвшин хөгжсөн бол хүн төрөлхтөн соёлыг бүтээж, түүний ололт амжилтын аяс, ач гавъяагаар дэгжин дээшилж хөгжиж ирсэн. Нөгөө талаар соёл, иргэншил тухайн үеийн орны хүн ам, иргэдийг эмхлэн цэгцэлж, зохион байгуулах зүй ёсны шаардлагаар буй болжээ. Хүн төрөлхтөний түүхэн дэх ангит нийгэмд, иргэдийг улс төрөөс өөрөөр нэгтгэн зохион байгуулах аргагүй билээ. Учир нь хүн төрөлхтөн хэзээ ч захиргаагүйгээр оршин тогтнож ирээгүй, оршин тогтнож чадахгүй. Хэрэв хүй нэгдлийн нийгэм ёс суртахууны хууль, зарчимд тулгуурладаг байсан бол хүй нэгдлээс хойших үе шатуудад ёс суртахууны зэрэгцээгээр гол төлөв эрхийн хүчин зүйлд дулдуйдан оршиж ирсэн байна.