ПОСТКОММУНИСТ ШИЛЖИЛТ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ҮЙЛ ЯВЦ

Authors

  • Ш.Содном Профессор, МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхим

Abstract

Нийгмийн дэвшлийн динамиз шинж чанар нь нийгэм эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөөд хувтсалын хийгээд хувьсгалын замаар шилжих хөдөлгөөнөөр илүү тодохой илэрдэг. Үүнийг нийгмийн шилжилт, шилжилтийн үе хэмээх ойлголтоор илэрхийлдэг нь түгээмэл зүйл. Өнөөдөр энэ үйл явцыг судалдаг транзитологи (шилжилт судлал) хэмээх мэдлэгийн тусгай салбар нэгэнт бий болсон байна. Транзитологи бол тоталитар болон авторитар дэглэмээс ардчилалд шилжиж буй улс орнууд дахь улс төрийн үйл явцыг судалдаг улс төрийн шинжлэх ухааны салбар юм. Тэрээр улс төрийн модернизацийн онолын зарим сул талыг залруулан засах зорилгоор 70-аад оны эхэн үед үүссэн боловч онол, аргазүйн ерөнхий зарчмын хувьд түүнтэй ойролцоо юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-17

How to Cite

Ш.Содном. (2023). ПОСТКОММУНИСТ ШИЛЖИЛТ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ҮЙЛ ЯВЦ. Politology, 1, 24–29. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/5270