ЗАСАГЛАЛ ДАХЬ ПАТРИМОНИАЛЬ, НЕОПАТРИМОН ХЭЛБЭРИЙН НОЁРХОЛ

Authors

  • Ц.Батболд доктор МУИС, НШУС, Улс төр судлалын тэнхим

Abstract

Судлаачид уламжлалт нийгмийн үеийн хэмжээгүй эрхт хаант засаглалын төрийн аппаратыг патримониаль хэмээн нэрлэдэг. ”Патримониаль” хэмээх ойлголт нь Ромын эзэнт гүрнээс эх үүсэлтэй. Августын засаглалын үеэс “раtrimonium”51 гэдэг нэр томъёо эзэн хааны хувийн хөрөнгийг илэрхийлж байсан бөгөөд эзэн хаан төрийн сан хөмрөгийг Сенатад тайлагнахгүйгээр өөрөө захиран зарцуулдаг байв”52. Үүнийг XVII зууны дунд үеэс Т.Гоббс улс төрд патримониаль төрийн хэлбэрийн тухай ойлголт маягаар анх дурьдаснаар улс төрийн хэллэгийн санд орж иржээ. Патримониаль гэдэг нь “латин гаралтай өмч эзэмшил болон өв залгамжлах”53, гэсэн утгатай үг бөгөөд “өв залгамжилсан хэргэм зэрэг бүхий түшмэдтэй нэг хүний засаглалыг”54 хэлж буй хэрэг юм. “

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Ц.Батболд. (2023). ЗАСАГЛАЛ ДАХЬ ПАТРИМОНИАЛЬ, НЕОПАТРИМОН ХЭЛБЭРИЙН НОЁРХОЛ. Politology, 5(325 (51), 148–163. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3745