АРДЧИЛЛЫН ҮЙЛ ЯВЦ: УЛС ТӨРИЙН ХОШУУЧЛАЛ
Abstract
Ардчилал гэж юу вэ гэсэн асуултад “бид тухайн засгийн газрын зан үйлийг бүрэн хэмжээгээр тодорхойлдог болсон тохиолдолд л засгийн газрын дур зоргын авирлалд нөлөөлж, түүний үйлдлийг залан чиглүүлж байгаа тэр хүмүүсээс өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадна. Чухам энэ л ардчилсан засаглал юм” гэж Жон Стюарт Милль нэгэнтээ хариулт өгчээ. Роберт Даль асуудлыг шийдэхэд үр ашигтай оролцох, шийдвэр гаргахад санал тэгш өгөх, үнэн зөв, хүртээмжтэй мэдээлэлд тулгуурлан асуудлын мөн чанарыг ойлгох, хэлэлцэх асуудлыг хянах, нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох боломж олгохыг бүхэлд нь ардчилалын үндсэн гол зарчмууд гэж авч үзээд эдгээрээс нэгийг нь орхих юм уу, гажуудуулахад ардчилал өөрөө алга болох аюултай гэж үзэж байсан билээ.