УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ СУРТАЛ БА НАМУУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Authors

  • Ё.Довчин доктор МУИС, НШУС, Улс төр судлалын тэнхим
  • Г.Цэнд-Аюуш докторант, ахлах багш МУИС, НШУС, Улс төр судлалын тэнхим

Abstract

1990-ээд оноос эхлэлтэй Монголын ардчилсан хувьсгалын үр дүнд хуучны захиргаадалтын систем,нэг нам төвтэй үзэл сурталжсан дэглэм,төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн механизмыг халж өөрчлөх, зах зээлийн харилцаа,чөлөөт өрсөлдөөн иргэдийн эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх нэгэн зорилго дор улс төрийн намууд үүсч үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тодорхой үзэл суртлын номлол баримтлан нийгмийг өөрчлөн байгуулах бүрэн цэгцтэй концепци боловсруулж баримтлан мөрдөж хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэй сонгогчдын саналыг өөрсөддөө татах, популист амлалт, манипулятив шинжтэй суртал ухуулгыг гол болгож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа тэр бүр ухамсарлахгүй байна. Ардчилсан дэглэм тоталитаризмаас ялгаатай нь төрөөс аль нэг үзэл суртлыг албан ёсны улс төрийн үзэл суртлаар зарладаггүй, харин заагран ялгарч хоорондоо өрсөлдөгч үзэл суртлууд нь төрийн улс төрийн бодлого,үзэл баримтлалын олон ишт тулгуур болж өгөх ёстой байдаг. Ер нь сүүлийн үед үзэл суртлаас цэрвэх хандлага нэлээдгүй газар авах болсон. Энэ учир бидний дэвшүүлж байгаа асуудал бол улс төрийн үзэл суртал гэж юу болох,улс төрийн шинжлэх ухааны болон практик амьдралд хэрхэн эерэг, сөрөг нөлөө үзүүлж ирсэн, түүний нийгмийн хөгжилд гүйцэтгэх чиг үүрэг,ач холбогдлын талаар судлаачдын үзэл бодлыг нэгтгэн дүгнэх, нөгөө талаар ардчилалд шилжиж байгаа монголын өнөөгийн нөхцөлд улс төрд үзэл суртал хэрэгтэй юү? хэрэгтэй бол чухам ямар үзэл суртал хэрэгтэй вэ?улс төрийн намуудын үзэл баримтлалын төлөвшил, хандлага ямар байна вэ? зэргийг хөндөж судлаачдын анхаарлыг хандуулахыг зорив.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Ё.Довчин, & Г.Цэнд-Аюуш. (2023). УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ СУРТАЛ БА НАМУУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ. Politology, 5(325 (51), 109–119. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3741