УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН ДАХЬ НАМ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА

Authors

  • Ж.ТӨРТОГТОХ доктор МУИС, НШУС Орчин үеийн улс төрийн судалгааны төвийн эрхлэгч

Abstract

Орчин үед өрнөдийн улс орнуудын улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн намын онол, практикийн асуудлыг авч үзэхдээ дараах зарим асуудалд түлхүү анхаарах болжээ. Тухайлбал, намын системийн хэв маяг, намын үзэл суртлын ялгарал, зохион байгуулалтын загвар болон тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, намын гишүүнчлэлийн хэлбэрүүд зэрэг уламжлалт гэж болох суурь асуудлуудын зэрэгцээ удирдлага ба гишүүнчлэлийн шинэ механизм, нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт, намын бодлогын хөгжилт, санхүүжилт, түүний эх үүсвэр, жендэрийн оролцоо, хандлага, намын коммуникацийн хөгжилт, түүнчлэн намын дотоод ардчилал зэрэг нам судлалд харьцангуй шинээр буюу шинэ хандлагаар авч үзэх болсон цөөнгүй зүйлс багтана. Энэхүү өгүүлэлд тэдгээрээс зарим гол асуудлын талаарх өрнөдийн орнуудын улс төрийн шинжлэх ухааны судалгааны чиглэл, хамрах хүрээ, судлах зүйлс болон рациональ үр дүнгүүдийн талаар тоймлон авч үзнэ. Тухайлбал, намын системийн хэв маяг, үзэл суртлын ялгарал, намын зохион байгуулалтын загвар болон тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, намын удирдлага ба сонгон шалгаруулалт, намын бодлогын хөгжилт ба дотоод ардчилал зэрэг асуудлыг авч үзсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Ж.ТӨРТОГТОХ. (2023). УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН ДАХЬ НАМ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА. Politology, 5(325 (51), 98–108. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3740