“ЦАГААН ТҮҮХ” ЗОХИОЛ ДАХЬ ХОЁР ЁСНЫ ҮЗЭЛ

Authors

  • М.Саранцэцэг МУБИС, ТНУС-ийн философи-дидактикийн тэнхим

Abstract

Аливаа улс үндэстэн туулсан замаа эргэн харж, өнгөрсөн түүхээ судлан дүгнэж түүнээс сургамж авч, тэр үндсэн дээр урагшлан хөгжиж байдаг билээ. Тийм ч учираас Монгол төр ёсны үүсч хөгжиж ирсэн түүхийг нарийвчлан судлах, үнэн зөв бодитойгоор дүгнэж цэгнэх, уламжлал болгон сэргээх ёстой зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх, тэдгээрийн ач холбогдолыг ухаарч ойлгох явдал юу юунаас эрхэм билээ. Монгол улсад эрх зүйт төрийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байгаа өнөө үед энэ нь бүр ч чухал болж байна. Монголчууд эртнээс нааш улс орныхоо тухайн үеийн нөхцөл байдал, хүмүүсийн ахуй амьдрал, зан үйл, ухамсрын түвшин, нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал, аж байдлыг сайтар тусгасан тэдгээртэй нийцсэн хууль цааз гаргаж хэрэгжүүлж байсан нь амьдралд “үйлчлэх” чадвартай тул тэдгээрийг нийтээрээ хүндэтгэн үздэг байжээ. Монголын төр ёс, түүний түүхэн уламжлалыг нотлон харуулах олон арван бүтээл байдгийн дотор «Арван буянт номын цагаан түүх» онцгой чухал байр эзэлдэг юм. Тэр нь Монголыг монголоор нь байлгах, монголоор нь авч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол төр хууль цаазны алтан сан хөмрөгт дорвитой хувь нэмэр болсон сурвалж бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгдэн, хадгалагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

М.Саранцэцэг. (2023). “ЦАГААН ТҮҮХ” ЗОХИОЛ ДАХЬ ХОЁР ЁСНЫ ҮЗЭЛ. Politology, 5(325 (51), 68–75. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3737