МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ: ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА

Authors

  • Д.Түмэнжаргал Улс төрийн ухааны магистрант (МУИС, Улс төр судлалын тэнхим)

Abstract

Ардчилал нь хөгжлийн нэг чухал үзүүлэлт буюу шалгуур мөн. Ардчилсан сонгууль бол нэг талаас төрийн тэргүүн, парламент, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуульд заасан журмаар байгуулах арга хэрэгсэл, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа үндсэн хэлбэр юм. Манай орны хувьд сонголт эрт дээр үед байжээ. Харин ардчилсан сонгууль бол 1990 он хүртэл зөвхөн хэлбэрийн төдий л байсан юм. 1990 онд анхны ардчилсан чөлөөт сонгууль болж төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага Ардын Их Хурлыг сонгосон билээ. Сонгуулиар байгуулагдсан БНМАУ-ын Ардын Их Хурал 1991, 1992 оныг дамжин хуралдаж, 1992 оны 01-р сарын 13-нд Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, тэрхүү хуулиар иргэдийн сонгуулийн эрх чөлөө, тухайлбал, сонгох, сонгогдох эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь хуульчлан баталгаажуулсан билээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Д.Түмэнжаргал. (2023). МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ: ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА. Politology, 4(297 (50), 159–167. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3727