БЭЛГЭ ТЭМДГИЙН УЛС ТӨР: ОНОЛ ПРАКТИКИЙН АСУУДАЛ

Authors

  • Ц.Мөнхцэцэг Докторант (МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхим)

Abstract

Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид цэрэг хувцсыг өмсдөг байжээ. Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлнэ. Цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлнэ, эсэргүүцэл илэрхийлвэл үг дуугүй устгана гэдгийг далд утгаар илэрхийлдэг. 1922 онд Муссолини Ром хотноо олныг гайхашруулсан 200 мянган цэргийн жагсаалт хийж Италид өөрийн дэглэмийг тунхаглан зарлаж байлаа. Фашист дэглэмийн амин сүнс нь хүчирхийлэл байсан бөгөөд үүнийг олон нийтэд хүргэх арга болсон хас тэмдэг, ёслогоо, цэргийн сүрт жагсаалууд нь бэлгэ тэмдгүүд юм. Бэлгэ тэмдгүүд нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж баярлах, хөөрөх, нэгдэн нягтрах, даган дуурайх, айж эмээх, үзэн ядах, дайсагнах мэдрэмжийг төрүүлж байдаг юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Ц.Мөнхцэцэг. (2023). БЭЛГЭ ТЭМДГИЙН УЛС ТӨР: ОНОЛ ПРАКТИКИЙН АСУУДАЛ. Politology, 4(297 (50), 150–158. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3726