“ПЕРЕСТРОЙКА”-ГИЙН ҮЗЭЛ САНАА МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛД НӨЛӨӨЛСӨН НЬ
Keywords:
“Перестройка”, социалист систем, “гласность”, “хүйтэн дайн”, эдийн засгийн зогсонги байдал, шинэтгэлAbstract
Бидний хойд хөрш хуучны Зөвлөлт Холбоот Улс \ЗХУ\ өнөөгийн Оросын Холбооны Улс \ОХУ\ нь манай орны хөгжил дэвшилд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд хоёр улсын харилцааны түүхэнд ээдрээтэй асуудлууд байдаг ч гэрэл гэгээтэй, ямагт дурсагдах, үнэлж баршгүй зүйл ч олон бий гэдэгт та бүхэн санал нэгдэх болов уу? Өнөөдрийн толилуулан буй асуудал нь “Перестройка”-гийн үзэл санаа Монголын ардчилсан хувьсгалд хэрхэн нөлөөлсөн тухай хөндөх юм. ЗХУ-д өрнөсөн “Перестройка” нь дотоод хил хязгаараасаа халин гарч, ЗХУ-ын нєлєєний бүсэд хамрагдаж ирсэн социалист орнуудад бүхэлд нь нөлөөлснөөр хэний ч таамаглаж байгаагүй үр дүнд хүргэсний нэгэн тод жишээ нь 1990 оны Монголын ардчилсан хувьсгал юм.