ТӨРИЙН УДИРДЛАГА БА УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ

Authors

  • Ю.Атар Доктор (Sc.D), дэд профессор (МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхмийн эрхлэгч)

Abstract

Сүүлийн үед төрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд оршиж буй сул тал, бэрхшээлтэй асуудлыг улам бүр ойлгож мэдэрч эхэлсэн бөгөөд улмаар ил тод байдал, эргэж тайлагнах тогтолцоог нэвтрүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага хурцаар тавигдах боллоо. Төрийн удирдлага, түүний үр нөлөө, боловсон хүчний бодлого, удирдлагын арга барил, нам, төрийн болон нам хоорондын харилцаа зохист хэлбэрт орж чадахгүй байна. Ялангуяа парламентаас гүйцэтгэх эрх мэдэлд, иргэний нийгмээс засаг төрд тавих хяналтын тогтолцоо байхгүйгээс шалтгаалж хатуу төвлөсөн удирдлагад шилжих хандлага нүүрлэж байна. Үүнээс улбаалан төрийн үйл хэрэгт оролцох, эрх баригчдад нөлөө үзүүлэх, хяналт тавих зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж иргэдийн өөрсдийн нийгэмшилт болон төрийн идэвхгүй байр сууринаас хамаарч төлөвшлөө олохгүй байсаар байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-10

How to Cite

Ю.Атар. (2023). ТӨРИЙН УДИРДЛАГА БА УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ. Politology, 4(297 (50), 30–35. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3712