УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ХАНДЛАГА: ОЙЛГОЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Abstract
Соёл бол хүн төрөлхтний туулсан бүхий л үеийн бүтээгдхүүн мөн. Харин түүхийн үүднээс улстөрийг нийгмийн хөгжлийн арай хожуу үеийн үзэгдэл гэж болно. Түүхийн өөр өөр цаг үед соёл, улстөрийн хоорондын харилцаа янз бүр байжээ. Энэхүү харилцаа зөрчил мөргөлдөөнөөр тодорхойлогдох нь олонтаа байсан хэдий ч соёл хийгээд улстөр нийгмийн амьдрал, үйл ажиллагааг зохицуулагчын хувьд харилцан үйлчилсээр ирсэн ажээ. Иймээс өнөөдөр улстөр судлаачид нийгмийн, түүний дотор улстөрийн хүрээний хэвийн оршихуйг соёлын учир холбогдлоор нь судлах учиртайг нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Иймд улстөрийн соёл нийт үндэстний соёлын салшгүй бүрэлдхүүн хэсэг байдаг гэсэн тулгуур санаа улстөрийн соёлын ойлголт, үзэл баримтлалыг авч үзэх эхлэлийн цэг болж байна.