УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН АСУУДЛААР М.ДЮВЕРЖИЙН ҮЗЛИЙГ ЭРГЭН ҮЗЭХҮЙД
Keywords:
олон түмний ба боловсон хүчний нам, гишүүчлэлийн индекс, нотабал, намын машинAbstract
Францын улс төр судлаач М.Дювержийн улс төрийн намын талаарх үзэл баримтлалыг манай улс төр судлаачид, магадгүй зарим улс төрч эрхэмүүд уншиж танилцсан нь мэдээж. Тэрбээр улс төрийн намын сонгодог ангилалыг, төдийгүй намын бүрэц, чиг үүрэг, гишүүнчлэлийн гээд олон асуудлыг Америк,Европоос өгсүүлээд Австрали тив хүртэлх улс орнуудын улс төрийн намуудын онцлогын талаар хийсэн олон жил жилийн судалгаандаа тулгуурлан өөрийн үзэл баримтлалаа дэвшүүлж олны хүртээл болгосон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн “төлөө” амьдралаа зориулсан нэртэй улс төр судлаач, нийгмийн зүтгэлтэн байв. Аль нэг нам бодит байдал дээр олны итгэл даах чадвартай байна гэдгийг тандахад төдийгүй маргааш сонгууль боллоо гэхэд аль нам, хэний төлөө саналаа өгөх вэ? гэсэн сонгогчдын эргэлзээт сэтгэлгээг нэг тийш болгоход түүний дэвшүүлсэн үзэл санаа үнэтэй бөгөөд өнөө хэр үнэ цэнэ нь алдраагүй гэдэгтэй маргах судлаач хүн гарахгүй болов уу.