Глобал улс төрийн бодлогын онол: олон улсын харилцааны альтернатив өрнөл гэж юу вэ?

Authors

  • Ж.ТӨРТОГТОХ Профессор, МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхим

Abstract

Дэлхийн улс төрийн бодлогын тоглогчид, тэдгээрийн харилцааны шинж чанар, онцлог, өнөөгийн глобал улс төрийг тодорхойлдог. Глобал улс төр нь олон улсын улс төр, дэлхийн улс төр, олон улсын харилцаа зэрэг нэр томъёо хэллэгээр танил болсон ч олон улсын харилцааны зөрчил мөргөлдөөнт асуудал, олон улсын эдийн засгийн хүрээнд тавигдаж буй асуудлыг улам бүр өөртөө агуулах болсоноор судалгааны төдийгүй энэ чиглэлийн сургалтын хувьд шинэ шинэ сорилтыг эрдэмтдийн хүрээнд төрүүлсээр байна. Үүнд ч орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны өрнөлийн үйл явц чиглэж байгааг олон улсын улс төр судлаачид анхааралтай ажиглаж, хэлэлцэн дүгнэж, янз бүрийн орны үндэсний шилдэг эрдэмтэн судлаачид тусган авч эрдмийн бүтээлээр идэвхтэй илэрхийлэх болсоныг зайлшгүй анхаарах хэрэгтэй болжээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-07

How to Cite

Ж.ТӨРТОГТОХ. (2023). Глобал улс төрийн бодлогын онол: олон улсын харилцааны альтернатив өрнөл гэж юу вэ?. Politology, 15(476), 11–15. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3694