ОРОСЫН ХОЛБООТ УЛСЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМ

Authors

  • Ё.Довчин МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор

Abstract

Орос нутаг дэвсгэрээрээ (17,08 сая км.кв.) дэлхийн хамгийн том улс бөгөөд Европын тэн хагасаас илүүг, Азийн хойд, зүүн хэсгийг хамран 11 цагийн бүсийг эзлэн өргөн уудам нутагтай. Эрдэс баялаг, эрчим хүч, ой, цэнгэг усны нөөцөөрөө дэлхийд тэргүүлнэ. Байгалийн хий, газрын тос, нүүрс, үнэт металлын баялаг нөөцтэй. Хүн амаараа (143 сая) 9-рт ордог ч суурьшил нь сийрэг (1км.кв.-д 8.3 хүн). Хүн амын 81 хувь нь оросууд байдаг ч энэ улс 160 гаруй үндэстэн ястантай. Аж үйлдвэржиж, хотжсон учраас хүн амын ердөө тавны нэг нь хөдөө оршин суудаг. Хүн амын 99,4 хувь бичиг үсэгтэй, насанд хүрсэн хүн амын талаас илүү нь дээд боловсролтой. Дээр үеэс үнэн алдартны шашин шүтэж ирсэн. Орос европын оюуны соёл, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж Толстой, Достоевский, Чайковский, Ломоносов, Попов, Циолковский зэрэг олон суутнууд төрж гарчээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-01

How to Cite

Ё.Довчин. (2023). ОРОСЫН ХОЛБООТ УЛСЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМ. Politology, 11(402), 142–152. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3685