“АРВАН БУЯНТ НОМЫН ЦАГААН ТҮҮХ” БА МОНГОЛ ТӨРТ ЁСНЫ ХӨГЖИЛ

Authors

  • Л.ИДЭР Улс төр судлалын тэнхимийн докторант

Keywords:

Хубилай хааны төрийн бодлого, Хоёр ёс, номын засаг, хааны засаг

Abstract

Монгол туургатны өвөг дээдэс бүр МЭӨ III зууны орчим, Хүннү гүрний цагаас тулгар төрөө байгуулсан билээ. Монгол төрт ёсны энэхүү үүсэл хөгжлийг дагалдан, түүний хэрэгцээ шаардлагыг тусгаж төрт ёсны сэтгэлгээ нь ч гүнзгийрэн хөгжсөөр иржээ. Монголын шашин төрийн харилцааг зохицуулах хоёр ёс нь Нирун улсын үеэс үүдэлтэй бөгөөд XX зууны эхэн хүртэл Монголын төрт ёсны сэтгэлгээний зонхилогч чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн. “Цагаан түүх” дэх “хоёр ёс” гэдэг нь иргэний засаг, номын засаг хоёрыг эн чацуухан хослуулж, төрийн хууль зарлиг цэргийн дэг журмаар ард олныг удирдахын зэрэгцээ энэ болоод хойт насны өмнө гүйцэтгэж буй ариун үйлс гэж байлгах ёстой хэм хэмжээг дээд тэнгэр бурхны зарлиг болгон номлодгоороо олон түмний эрхийн ухамсарт хүчтэй тусаж байсан ажээ. “Цагаан түүх” дэх “хоёр ёс” аль нэг нь тэгш хэмээс гажвал төр нийгмийн хямрал болдог тул өөр өөрийн жинхэнэ жам ёс горим журмаар нь эн чацуу зэрэгцүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэг.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-13

How to Cite

Л.ИДЭР. (2023). “АРВАН БУЯНТ НОМЫН ЦАГААН ТҮҮХ” БА МОНГОЛ ТӨРТ ЁСНЫ ХӨГЖИЛ. Politology, 10(388), 121–125. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3337