цаГаан ТҮҮХИйн ТаЛааРХ ҮзЭЛ БаРИМТЛаЛЫГ СУдЛаХ ОнОЛ, аРГа зҮй
Keywords:
Төр, хоёр ёсны сургаал, Төрт ёс, Цагаан түүхAbstract
Mongolia is an historic country in governmental experience. The government is a system by which a community is coordinated or controlled. It is a civilizational valuewhich is created by vital necessities of a community.Mongols are historic nation which have builttheir own state and cultivated it since ancient time. Ancient sources reports thatXiongnu which became a dominant power was supposed to a nomadic political confederation which had its own monarch, people, territory, administration based on the decimal system, aggressive horse cavalry,legislation and foreign relations. Present day Mongols have to study and use our historic governmental experience as a doctrinebecause Mongolian sources report that many principles and experience in governing properly.
Хураангуй: Манай Монгол улс бол төр засаглалын өнө эртний уламжлалтай орон билээ. Төр бол хүний нийтлэгийн амьдралыг зохицуулах, зохион байгуулах арга хэлбэр бөгөөд нийгмийн амьдралын амин чухал хэрэгцээ шаардлагаар буй болсон, соёл иргэншлийн үнэт зүйл мөн ажээ. Монголчууд эртнээс нааш төрийн өөрийн бүрдлийг бий болгож улам боловсронгуй болгож төлөвшүүлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Түүхээс үзвэл МЭӨ III зууны үед мандсан Хүннү улс нь өөрийн нутаг дэвсгэртэй, хил хязгаартай, өөрийн хүн амтай, хаантай, аравтын ёсыг үндэс болгосон, нутаг орноо захирах тогтолцоотой, дайчин гавшгай морьт цэрэгтэй, хууль цаазтай, бие даасан гадаад харилцаатай, улс хэмээх нь байтугай эдүгээ гүрэн хэмээн яригддаг төрийн том бүрдэл байсан байна. Монголын түүхэн сурвалжуудад төр барих үлгэр жишээ гэмээр олон зарчим, үйл явдлыг тусгасан байдаг нь бид түүнийгээ онол арга зүйн хувьд судлах, уламжлуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна