МОнГОЛ УЛСЫн ПаРЛаМенТаТ ЁСнЫ ТөЛөвШИЛ, БЭХЖИЛТЭнд ТУЛГаРЧ БУй ТҮГЭЭМЭЛ аСУУдаЛ, веСТМИнИСТеРИйн заГваРЫн нөЛөө
Keywords:
Монгол Улс, Парламентат ёс, парламентат ёсны хөгжил, төлөвшилд тулгамдаж буй асуудал, Вестминистерийн загвар, парламентат ёсны төлөвшил, улс төрийн нам, улс төрийн намуудын бодлого, төрийн албаны тогтолцоо, иргэдийн улс төрийн боловсрол, иргэний хяналт, хариуцлагын тогтолцоо, гүйцэтгэх засаглалAbstract
Хураангуй: Энэхүү өгүүлэлд Монгол Улс дахь парламентат ёсны төлөвшил, түүнд тулгарч буй олонасуудал байгаагийн гол шалтгааныг улс төрийн намын төлөвшил хангалтгүй байгаа асуудалтай холбоотой авч үзэн, батлахыг зорив. Монгол Улсын парламентат ёсны хөгжил, төлөвшилд тулгамдаж буй үндсэн асуудлыг улс төрийн намын төлөвшил, иргэдийн улс төрийн боловсрол, хяналт, төрийн албаны хэврэг тогтолцоо хэмээх гурван ойлголт дээр авч үзэж, энэхүү гурван асуудлыг шийдвэрлэх хамгийн зохистой хувилбар нь Вестминистерийн загварын онцлогт байна гэж үзэн гарах гарц бүхий хувилбарыг дэвшүүллээ. Тус өгүүлэл нь гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа болно. 1. Монгол Улсын парламентат ёсны төлөвшил, бэхжилтэнд тулгарч буй түгээмэл асуудлууд 2. Монгол Улсын парламентат ёсны төлөвшилд тулгамдаж буй дээрх түгээмэл асуудлуудыг шийдвэрлэхэд Вестминистерийн загварыг сонгох шаардлага 3. Монгол Улсын парламентат ёсны төлөвшилд тулгамдаж буй түгээмэл асуудлыг Вестминистерийн загварын онцлогоор шийдвэрлэх арга зам, зохистой хувилбарууд гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж буй болно. Abstract: There was purposed to show and determine the number of encountered issues on formation of parliament custom in Mongolia are caused from the insufficient formation of political parties in Mongolia. The encountered issues caused to development and formation of parliament custom of Mongolia divides into 3 understandings: formation of political parties, political educationand inspection of citizens, unstable structure of state service. We developed Westminster model for solving this issue that this version will be most optimal variant to solve this problem. This article consists of 3 main parts: 1. The universal issues encountered to formation and strengthening of Parliament custom in Mongolia. 2. The requirements to choose Westminster model for solving encountered issues to formation and strengthening of Parliament custom in Mongolia. 3. Optimal version and way to solve by Westminster model the encountered issues to formation and strengthening of Parliament custom in Mongolia.