УЛС ТөРИйн наМЫн ТаЛааРХ М.дЮвеРЖИйн ҮзЭЛ БаРИМТЛаЛЫГ ЭРГЭцҮҮЛЭХҮй

Authors

  • Г.ЦЭНД-АЮУШ Доктор, дэд профессор, МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхим

Keywords:

Улс төрийн нам, намын хэв маяг, намын бүтэц, зохион байгуулалт, намын гишүүнчлэл ба намын систем.

Abstract

Монгол орон ардчилсан өөрчлөлтийн замаар даруй 25 жил замнаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг улс орныхоо нөхцөл байдалд тохируулан нутагшуулах тал дээр чамлахааргүй ололт амжилтыг агуулга, хэлбэрийн хувьд олсон хэдий ч чанарын үзүүлэлт, үр дүнгийн хувьд монголын нийгмийн амьдралын бүх хүрээнд хямралт байдал лавширсаар байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ бүхний учир шалтгааныг зарим хүмүүс “үндсэн хуулиас“ үүүдэлтэй гэж улс төрийн тогтолцоо руу түлхэж байхад зарим нь увайгүй улс төрчдийн буруутай үйлдэл ба шийдлүүдтэй холбож тайлбарлаж байна. Нөгөө хэсэг нөхдүүд гадаад хүчин зүйлээс хамааралтай гэж үзэж байх юм. Хамгийн сонин нь улс орныг эдийн засаг болоод нийгмийн хүндрэл бэрхшээлд чирсэн буруутан, хариуцлага тооцох эзэн тодорхойгүй, шийдвэр гаргагчид өөр хоорондоо хол ойроос чулуу шидэлцсээр 2016 оны сонгуультай золгох нь бараг тодорхой боллоо. Энэ асуудлыг бид эхлээд намуудын улмаар парламентын төлөвшлийн асуудалтай /магадгүй энэ нь олон төрлийн учир шалтгааны учиг болох учиртай болов уу хэмээн үзэв- Г.Ц/ холбож үзэв. Учир нь нам хэмээх инститүцээр бэлтгэгдэж, дэмжигдэж эрх барих нэр дэвшигчид тодорч сонгуулийн дүнгээр эрхэм гишүүд болдог. Хэдийгээр бие даагчид нэрээ дэвшүүлж төрийн өндөрлөгт гарах боломж нээлттэй байдаг хэдий ч магадлалын хувьд тун ховор үзэгдэл. Нам бол парламентын бүтцийг бүрдүүлдэг гол инститүц. Мөн нам иргэд засгийн газрын хооронд зуучлагч, бас хариуцлага хүлээх ёстой чухал этгээд. Ингэхлээр намуудын төлөвшил, түүний чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт болон гишүүнчлэлийн асуудалд улс төрийн шинжлэх ухааны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр цуутай эрдэмтний нэг болох М.Дювержийн улс төрийн намын тухай үзэл баримтлалыг хамаатуулан толилуулахыг хичээв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-12

How to Cite

Г.ЦЭНД-АЮУШ. (2023). УЛС ТөРИйн наМЫн ТаЛааРХ М.дЮвеРЖИйн ҮзЭЛ БаРИМТЛаЛЫГ ЭРГЭцҮҮЛЭХҮй. Politology, 13(442), 61–64. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3306