МОнГОЛ ҮндЭСТнИй ХөГЖИЛ дЭвШИЛд ҮндЭСнИй УХаМСРЫн ҮҮРЭГ, аЧ ХОЛБОГдОЛ

Authors

  • И.ЛХАМ Доктор, дэд профессор ХААИС, ЭЗБС, ХЭЗТ
  • М.МӨНХЗУЛ ХААИС, ЭЗБС, ХЭЗТ Улс төр судлалын тэнхимийн докторант

Keywords:

Даяаршил, үндэсний ухамсар, үндэсний соёл, үндэстэн, угсаатан

Abstract

Товч агуулга: Даяаршлын үйл явц нь Монгол улсын хувьд үндэстэн оршин тогтнох чадварыг сорьж байгаа сорилт болж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд нийгэм өөрчлөгдөж, түүхэн энэ хувьсгалын хамгийн чухал үзэгдэл нь монголчуудын үндэсний ухамсрын сэргэлт байлаа. Өнөөгийн нөхцөлд Монголын геополитик, эдийн засаг нь таатай бус байдалд орж, улс орны эрх ашиг, ирээдүй нь хөгжих үү эсвэл доройтох уу гэсэн ийм байдалд үндэсний ухамсар нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлөх хамгийн чухал зүйл гэж үзэж байна. Үндэсний ухамсрыг улс төрийн үзэл санааны түвшинд хэрэгжүүлэх нь манай улсын хувьд амин чухал асуудал билээ. Үндэсний ухамсрын уг болон мөн чанар, түүний үйл ажиллагааны хувьсамтгай шинжийн талаарх ойлголтыг тодорхой болгох нь Монгол орны өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, засаг төрөө төвхнүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Үндэстний хувь заяаны хувьд түүхэн явцад бүрэлдэн тогтносон үндэсний ухамсар тодорхойлогч хүчин зүйл нь болдог. Үндэсний ухамсрын нэг чухал элемент бол үндэсний соёлын асуудал юм.

Резюме: То, что процесс глобализации создает для каждого народа различные последствия, является фактом. Для Монголии этот процесс порождает не возможносты, а – испытания, точнее – испытания выживания. Поэтому в современных политологических исследованиях необходито поднять влпрос национального сознания.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-12

How to Cite

И.ЛХАМ, & М.МӨНХЗУЛ. (2023). МОнГОЛ ҮндЭСТнИй ХөГЖИЛ дЭвШИЛд ҮндЭСнИй УХаМСРЫн ҮҮРЭГ, аЧ ХОЛБОГдОЛ. Politology, 13(442), 19–24. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3299