МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМЫН СОНГУУЛИЙН ОРОЛЦОО, ҮР ДҮН

(УИХ-ын сонгуулийн жишээн дээр)

Authors

  • Д.Түмэнжаргал МУИС, ШУС, Нийгмийн ухааны салбар Улс төрийн тэнхимийн ахлах багш, доктор
  • Г.Эрдэнэбаяр МУИС, ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбар Философи, шашин судлалын тэнхимийн дэд профессор

Keywords:

ардчилсан сонгууль, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын сонгууль, улс төрийн нам, эвсэл, улс төрийн намын төлөвшил, нэр дэвшигчид.

Abstract

Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн гурван шатны сонгуулийг ардчилсан сонгуулийн зарчмаар тус тус 8 удаа явуулсан байна. Энэхүү хугацаан дахь ардчилсан сонгуулийн үр дүнг авч үзэхэд өөрчлөлт, алдаа, оноо аль аль нь байж түүнийхээ үрээр нилээдгүй туршлагад хуримтлуулж байна. Ардчилсан сонгуулийг шударга явуулахад эрх зүйн зохицуулалт болон зохион байгуулалтын асуудал чухлаас гадна улс төрийн намын төлөвшил, бодлого, улс төрийн намын боловсон хүчний бодлого, дотоод ардчилал, үзэл баримтлал, чиг баримжаа зэрэг нь ихээхэн шалтгаалдаг. Ийм учраас ардчилсан сонгуулийн үр дүнг улс төрийн намтай холбон авч үзэх нь зайлшгүй чухал юм. Монгол улсад болж өнгөрсөн сонгуулиудаас УИХ-ын сонгуулийн үр дүнг жишээ болгон авч үзэж улс төрийн намын сонгуульд оролцож ирсэн байдал, үр дүн, сонгуулийн тогтолцоо улс төрийн намд хэрхэн нөлөөлж байгаад тулгуурлан энэхүү өгүүллийг бичсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-26

How to Cite

Д.Түмэнжаргал, & Г.Эрдэнэбаяр. (2023). МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМЫН СОНГУУЛИЙН ОРОЛЦОО, ҮР ДҮН: (УИХ-ын сонгуулийн жишээн дээр). Politology, 20(570), 108–125. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2555