УЛС ТӨРИЙН БИЗНЕСИЙН МӨЧЛӨГИЙН ОНОЛЫН ХАНДЛАГА, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Keywords:
улс төрийн эдийн засаг, улс төрийн бизнесийн мөчлөг, сонгууль, оппортунист, партизанAbstract
Улс төрийн эдийн засгийн онол, арга зүй, судлах зүйл, судалгааны ач холбогдол болон зарим төрлийн ухагдахуун нь тодорхой болсон ч манайд судалгааны эргэлтэнд ороогүйойлголт, нэр томьёонууд байсаар байна. Тэдгээрийн нэг нь улс төрийн эдийн засаг дахь “Улс төрийн эдийн засгийн \бизнесийн\ мөчлөг”(Nordhaus, 1975) -тэй холбогдох нэр томьёо ойлголт юм. Улс төрийн эдийн засгийн мөчлөг буюу бизнесийн мөчлөг (цаашид Улс төрийн бизнесийн мөчлөг гэх.) нь манайулсын нийгмийн шинжлэх ухаанд төдийлөн сайн судлагдаагүйойлголт юм. Төр нь баялгийн тэгш хуваарилалт хийх иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эрүүл саруул, гачигдах зүйлгүй амьдруулах үүрэгтэй ба үүнийг хэрэгжүүлэхийн төлөө намууд мөрийн хөтөлбөр боловсруулж төрийн эрхийг авахын тулд сонгуульд өрсөлддөг. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих боломж иргэдийн хувьд сонгууль байдаг. Гэтэл сонгууль нь санал авах улс төрийн бизнесийн мөчлөг болсон хэмээх хандлага байдаг. Энэ нь засгийн газар болон эрх баригч намын зүгээс сонгууль ойртоход эдийн засгийг сайжруулах бодлого баримталдаг ба сонгуулийн дараа үйл ажиллагаа нь идэвхгүй болдог үүнийг “Улс төрийн бизнесийн мөчлөг” хэмээн шууд ойлгох боломжтой юм. Нөгөө талаас иргэдийн саналыг худалдан авах хамгийн боломжит үйл ажиллагаа нь төрийн зүгээс буюу засгийн газрын зүгээс нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж мөнгөний тэтгэсэн, халамжилсан бодлогоор ялалт авчирч байгаа эсэх нь энэхүү онолын хандлагаар илрэн гарах юм.