ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААРХ ОНОЛЫН ХАНДЛАГА: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУТ

Authors

  • Я.Төгөлдөр ШУТИС, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, дэд профессор
  • Д. Бумдарь МУИС, ШУС, Нийгмийн ухааны салбар, Улс төр судлалын тэнхимийн профессор

Keywords:

ерөнхийлөгчийн засаглал, сонгодог ерөнхийлөгчийн засаглал, хагас ерөнхийлөгчийн засаглал, ерөнхийлөгчийн институт

Abstract

“Ерөнхийлөгч” хэмээх нэр томьёо нь латин хэлний “prae” буюу өмнө, “sedereto sit” гэсэн үгнүүдээс бүтсэн praesidens “өмнө талд суух, тэргүүнд суух” хэмээх үгнээс гаралтай. Дундад зууны сүүл үеэс Англи хэлэнд president буюу ерөнхийлөгч хэмээх утгаараа хэрэглэгдэх болсон. Харин ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоо нь 1787 оны Америкийн үндсэн хуулиас эхтэй бөгөөд гүйцэтгэх засаглал болон төрийн тэргүүний хувьд “ерөнхийлөгч” гэсэн албан тушаалыг анх бий болгосон улс юм. Энэ үеэс ерөнхийлөгчийн засаглалын үзэл санаа дэлгэрч, 20-р зууны хоёрдугаар хагасаас хойш бусад улс орнуудад хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийлөгч хэмээх улс төрийн албан тушаалын эрх мэдлийн цар хүрээ, бүрэн эрхийн хүрээ хязгаар, гүйцэтгэх засаглалд эзлэх байх суурь нь улс орнуудын улс төрийн тогтолцооноос хамааран харилцан адилгүй байдаг. Зарим улс ерөнхийлөгчдөө гүйцэтгэх эрх мэдлийг хуваарилан ерөнхийлөгчийн засаглалтай байх улс төрийн сонголтыг хийдэг бол зарим орон ерөнхийлөгчдөө бэлгэдлийн чиг үүрэг бүхий төрийн тэргүүний үүргийг хуваарилж парламентын засаглалтай байх сонголтууд практикт хэрэгжсээр ирсэн. Монгол улсын хувьд төрийн тогтолцоонд “Ерөнхийлөгч” болон “Ерөнхийлөгчийн институт” хэмээх нэршил, практик хэрэгжилтийн хувьд бусад засаглалын субьектүүдийг бодвол харьцангуй шинэхэн, богино хугацааны хөгжлийн түүхтэй гэж үзэж болно. Ийнхүү 1992 оноос хойших 30 жилийн хугацаанд парламентын засаглалтай Монгол улсын төрийн тогтолцоонд ерөнхийлөгчийн институт, төрийн тэргүүний статусын хязгаарлагдмал эрх мэдэлтэй эсэхийг судлах, гадны болон монголын судлаачдын хагас ерөнхийлөгчийн улс төрийн тогтолцоотой хэмээх дүгнэлтэд хүргэдэг үндэслэлүүдийг тодруулан авч үзэхийг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-26

How to Cite

Я.Төгөлдөр, & Д. Бумдарь. (2023). ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААРХ ОНОЛЫН ХАНДЛАГА: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУТ. Politology, 20(570), 60–69. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2549